August 09, 2011

Ялдам цэцэг

Латин нэр нь Fuchsia. Монгол нэршил нь Ялдам цэцэг заримдаа Гүнжийн нулимс ч гэж нэрлэх нь бий.  Өмнөд Америк болон шинэ Зеландаас гаралтай цэцэг юм. 7000 гаруй төрөл зүйлийг нь одоогоор эрдэмтэд олж тогтоогоод байна. 80-120см хүртэл өндөр ургадаг. Бутлаг болон унждаг хэлбэрээр ургадаг. Навч нь 3-5см хүртэл урт ургадаг ба хонхон хэлбэртэй ягаан, улаан, цагаан ,гүн ягаан өнгийн 4-6см орчим урттай цэцэгнүүд хавраас намар хүртэл цэцэглэдэг. Их гоёмсог цэцэгтэй тул цэцэг тарьдаг хүмүүсийн дунд ихэд өргөн тархсан цэцэг.
Өдрийн хурц нарны гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчин тохиромжтой. Өглөөний нар болон үдээс хойш нарны гэрэл багассан үе тохиромжтой байдаг. Өдрийн дулаан 15-18с шөнөдөө 10-12с байх нь тохиромжтой. Сэрүүвтэр орчинд  дуртай цэцэг юм. Намар зуны халуун агаартай  үед навч цэцгийг  усаар байнга шүршинэ. Энэ цэцгийг хамгийн сайхнаар ургуулах гол нууц нь зөв усалгаа гэгддэг. Хөрс бага зэрэг хатхад дараагийн усалгааг хийх, сайн шүршиж өгөх болон  бордох юм. Долоо  хоногт нэг удаа шингэн бордоогоор бордоно.  Бордохын  өмнө цэцгээ бордоогүй усаар усалсанын дараа хэдэн минут болоод бордоо найруулсан усаар усалдаг гэдгийг битгий мартаарай.
Ялдам цэцэг маань маш олон өнгө болон олон төрөл байдаг бөгөөд дан болон давхар дэлбээтэй байдаг. Нэг цэцэглэхээрээ маш олон цэцэг гардаг бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй цэцэгсийн нэг юм.






Миний ялдам цэцэгс

Ялдам цэцгийг гүнжийн нулимс гэж нэрлэх нь ч бий. Ялдам цэцэг олон төрөл байдаг ч тэрүү, цэцэг нь их хөөрхөн болоод ч тэрүү, энэ цэцгэнд би хайртай байдаг юмаа. Аль болох олон төрөл олон өнгийг цуглуулан ялдам цэцэгний цуглуулгатай болохыг хүсдэг. Одоогоор надаа тийм олон төрөл байхгүй ч тав зургаан ялдамууд маань сайхан ургаж байнаа. Ингээд гэртээ ургуулаж байгаа ялдам цэцэгсээ танилцуулия.

1. Ягаан ялдам


Энэхүү ялдам нь ягаанаас ягаан гардаг бөгөөд илүү түгээмэл байдаг.
Надад худалдах болон өөр цэцгээр солилцохоор энэ төрлийн ялдам нь томоос үрсэлгээ хүртэл байгаа шүү

2. Ягаанаас улаан гардаг ялдам
Надад байгаа энэ ялдам нь одоогоор том ургаагүй байгаа болхоор арай л цэцэглээгүй байна.


Том болхоороо болон цэцэглэхээр ийм гоё

Худалдахаар дунд хэмжээний энэ төрлийн ялдам байгаа

3. Улаанаас ягаан гардаг давхар дэлбээтэй ялдам
Түгээмэл биш, цэцэгчид сайхнаас л манайд ургуулаж эхэлсэн гэж сонссон.



Одоогоор бас л жижигхэн. Цэцэглэхээрээ ийм гоё



4. Ягаанаас цагаан гардаг давхар дэлбээтэй ялдам
Надад байгаа энэ төрөл нь хамгийн жижигхэн нь бусад ялдамуудаас.Хэзээ яаж ургана даа гэмээр...
Цэцэглэхээрээ ийм


5. Дараагийн ялдам маань цагаанаас цэнхэр гардаг давхар дэлбээтэй ялдам
Энэ нь мөн тийм ч түгээмэл биш.


Цэцэглэхээрээ үнэхээр гоё

6. Балерина сорт
Энэ нь маш нарийхан урт, яг балетчин шиг тиймээс балерина сорт гэгддэг.


Цэцэглэх гээд цэцгийн бундуйнууд үүссэн байгаа. Ийм цэцэг гардаг


Энэ нь худалдах болом солилцохоор байгаа.

 Ялдамудынхаа цэцэглэсэн болон шинэ төрөл нэмэгдэх бол эндээ нэмээд явнаа. Ялдам цэцэг нь өөрөө маш олон өнгө болоод олон төрөл байдаг болхоор мэдээж бүгдийг нь цуглуулна гэвэл бүтэхгүй л дээ гэхдээ л үнэхээр сайхан цэцэг шүү.















August 08, 2011

Acidanthera буюу асиданфера


Асиданфера буюу гладиолусын төрөл булцуут олон наст ургамал юм. Ботаникийн нэршил нь Gladiolus callianthus. 
Энэхүү цэцгийн хавар тарих бөгөөд хөнгөн чанарын шим тэжээл бүхий хөрсөнд суулгана. Цэцэг нь зунаас намар хүртэл цэцэглэх ба цэцэг нь анхилуун үнэртэй. Энэхүү цэцэгний навч эгц дээшээгээ жад адил ургадаг байна. Нарны гэрлэнд тун дуртай цэцэг болно. Үрээр болон булцуугаар үржинэ.




Цав цагаахан сэтгэлийн илрэл болсон энэхүү анхилуун үнэртэй цэцэгийг та гэртээ тариад үзээрэй.

Алтанзул цэцэг


Алтанзул нь 150 зүйлийн булцуут цэцгийг багтаасан Сарааныхан (Liliaceae) овгийн цэцэг юм. Энэхүү үзэсгэлэнт цэцгийн ихэнх зүйлүүд нь өмнөд Европ, хойд Африк, Азиас гаралтай
Алтанзул нь булцуут, олон наст ургамал юм. Богиноос өндөр шулуун иштэй янз бүр байх ба 10-70 см хүртэл өндөр байх бөгөд хүйтэнд, цастай өвөл ч ургадаг байна. Голдуу 2-6 навчтай, зарим тохиолдолд 12 байдаг.
Алтанзул цэцэгийн булцууг та зуны цагт тарих гэж байгаа бол услах шаардлагагүй бөгөөд булцуу нь намрын сараас эхлэн ургаж эхэлдэг. Ерөнхийдөө алтанзулын 10 сард тариж эхэлдэг байна.
АЛТАНЗУЛ ЦЭЦЭГ: Залуу бүсгүйчүүдэд зориулсан ялдам хайрын илэрхийлэл. Хэрэв та гэргийдээ алтанзул бэлэглэвэл цоморлигт гамба цэцгийн (гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг) мөчир нэмж хийгээрэй. Алтанзул нь мэдрэмжит, хоёр талаасаа харилцан дурласан, цөхөршгүй үнэнч хайр сэтгэлийн билэгдэл гэж тооцогддог.




Хайрын бэлэгдэл, аз жаргал бэлэглэсэн энэхүү цэцэгийг та гэртээ тариад үзээрэй, амжилт.

August 06, 2011

Харимсгана

Харимсагана цэцгийн биологийн нэршил ньAmaryllis бөгөөд булцуут цэцэг юм. Энэхүү цэцэгний уугуул нутаг нь Андын нуруу Мексик , Перугийн  дулаан, зөөлөн уур амьсгалтай нутаг юм. Энэ цэцгийн нэр нь эртний Грекийн нэгэн домогт бүсгүйн нэр ажээ. Цэцгийн нэрийг орчуулбал Үзэсгэлэнт бүсгүй гэсэн утга агуулжээ. Нарны гэрэл эгц туссан гэрэлтэй газар байрлуулна. Гэрэлд их дуртай цэцэг. Саваа байнга эргүүлж байвал цэцэг эгц босоо сайхан ургана. Зуны цагт өдөртөө 20-25° шөнөдөө 18° дулаан байлгах нь тохиромжтой.10-12 сард тайван унталтын байдалд ордог. Өвөлд байх дулаан нь 8-10° байна. 12 –р сарын сүүлээр навчнууд нь шарлана. Энэ үед нь хэт хатааж мөн хэт услаж болохгүй. Хөрсийг чийглэг байлгана. 1-2 сараас цэцэглэх иш цухуйж эхлэнэ. Зуны турш цэцэглэх боломжтой. Цэцэг дэлбээлж эхлээд бүрэн цомирлогоо дэлгэх хүртэл бордолтоо зогсоох хэрэгтэй. Хоёр долоо хоногт нэг удаа тасалгааны ургамалд тохирсон бордоогоор бордоно. Цэцэг дэлбээлсэн үед шилжүүлэн суулгалт хийж болохгүй. Том саванд тарьсан тохиолдолд жижиг булцуунууд үүсэх боломж их. Савыг сольж шилжүүлэн суулгахдаа эдгээр булцуунуудыг салган авч тарьж болно.Булцуугаа хөрснөөс 3/2 цухуйлгаад үлдсэн хэсгийг шороогоор манаж сайн булна.   Булцуунаасаа 1-2см том диаметртэй саванд суулгана.



Гүнгоо

Уугуул нутаг нь Өмнөт Африк. Биологийн хэллэг нь Clivia. Монгол нэршил нь Гүнгоо.Энэ цэцэг нь булцуут үр бүхий Амарилиссийн аймгийн цэцэг бөгөөд олон жил цэцэг сонирхогч цэцэрлэгчдийн сонирхлыг ихээр татаж ирсэн цэцэг юм.Хагас сүүдэрлэг чийгтэй орчинд сайн ургадаг.Хар ногоон өнгийн навчтай бөгөөд урт нь 50-60см өргөн нь 10 см хүртэл ургадаг.Дээшээгээ 60-90 см хүртэл өндөр ургадаг.Навчны дундаас гарч ирсэн бахим мөчрийн үзүүрээс юүлүүр маягийн хэлбэртэй гоёмсог улбар шар, улаан цэцгүүд гардаг.Цэцгийн өндөр 20-30 см хүрдэг.Нэг ишэн дээр 10-15 ширхэг хүртэл цэцэг бөөндөө гардаг.Өвлийн дунд сараас хаврын эхэн сар хүртэл цэцэглэх ба 3-4 сарын хооронд илүү эрчимтэй цэцэглэдэг. Хагас сүүдэрлэг орчинд сайн ургадаг бөгөөд нарны шууд туссан хурц гэрлийг тэвчдэггүй ургамал юм. Ерөнхийдөө сэрүүвтэр орчинд дуртай бөгөөд зундаа16-18ºс тохиромжтой.Өвөлдөө 8-12С Бусад цэцэгүүд шиг агаарын чийгшлийг их хэмжээгээр шаарддаггүй. Усалгааг өнгөн хөрс 2 см орчим хуурай болсон үед дараагийн усалгааг хийнэ. Услагаа ихэдвэл навч шарлах, борлох үзэгдэл гарч болно.Усалгааг тогтмол цаг хугацаанд хийх биш хөрсөө үзэж байж усалгааг хийж байх нь зүйтэй.Хавраас намрын сүүл хүртэл ид ургалтын үед усалгааг бага хэмжээгээр нэмж болно.Цэцэгний иш дөнгөж цухуйж эхэлмэгц усалгааг бага зэрэг нэмэгдүүлж бордож өгнө.Өвөл цэцэг амрах үед усалгаа багасгаж болон бордоог зогсооно.Цэцгийн амралтын үе нь 3 сар орчим үргэлжлэх ба энэ үед нь ургамлын услалтыг багасгаж 10-17с температуртай сэрүүн өрөөнд байлгах нь зүйтэй.


Цэцэгсийн сонин

Цэцэг тариад хэдэн жил болохдоо цэцэгний талаархи мэдээлэл хайх, хүмүүсээс асуух зэрэг цэцэгтэй зууралдаж байх хооронд зарим цэцэгний талаар олон сонирхолтой мэдээ мэдээлэл түүх олж авснаасаа хуваалций. Цэцэг бүр амьтай. Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг.Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө.Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий. Та гэртээ цэцэг тариад үзээрэй. Таны ажил бүтэж сэтгэл санаа тань сэргээл ирнэ шүү


Шимтэглэй цэцэг бол хэрүүлэнд тун дургүй гэнэ. Тиймээс хүмүүсийг муудалцан хэрэлдэхээр тайвшруулах бодис ялгаруулаад эхэлдэг гэнэ.Иймээс бараг айл болгонд энэ цэцэг байдаг.Түүний эфирийн тос нь уушигны үрэвслтийг зогсоох,бодисын солилцоог сайжруулах,цусны даралтын багасгах мөн нойргүйдлыг эмчилэх үйлчилгээтэй.Мөн түүний түргэн ууршдаг нэгдлүүд нь агаарыг халдваргүйжүүлж,эвгүй үнэрийг арилган толгой өвдөлтийг намдаана. Шимтэглэйн хандыг амны хөндийн салст бүрхүүлийн үрэвлийг дарахад мөн ангины үед амны хөндийг зайлахад хэрэглэнэ.Бас энэ хандаар үсээ зайлахад уналт нь зогсдог.

   

Цахирмааг эмэгтэй хүний цэцэг гэлцдэг.Дөнгөж цэцэглэж, булцуунаасаа дэлбээлж буй цахирмааг харсан бүсгүй тэр жилдээ азтай байдаг гэнэ.Цахирмаа зөвхөн үүрээр дэлбээлдэг болохоор тэр торгон агшиныг алдалгүй олж харахад жаахан хэцүү.Энэ цэцгийг эмэгтэйчүүд албан тасалгаандаа эсвэл галын өрөөндөө тарихад тохиромжтой.Өөдрөг, өнгөлөг алхахыг хүсвэл заавал цахирмааг сонгоорой.




Мөн түүнчлэн дурлалын мод цэцэгс, мөнгөний мод, хүүхдэд ээлтэй цэцэг гээд олон сайхан цэцэгсүүд байдаг бөгөөд та гэртээ тэдгээрийн тариад цэцэгсийн үнэрт сэтгэл болон мэлмийгээ баясгаж яваарай. Таньд амжилт хүсье

Шимтэглэй

Шимтэглэй цэцэг нь цэцэг сонирхогчдын хамгийн их ургуулдаг цэцэгсийн нэг юм. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Биологийн латин хэллэг нь Geranium Монгол нэршил нь Шимтэглэй. Эрдэмтэд одоогоор 280 гаруй зүйлийн шимтэглэйг нээж олоод байна. Дээшээ 40-50см хүртэл өндөр ургана. Цэцэг нь гоёмсог бөгөөд цагаан, ягаан, улаан, улбар шар, хөх ягаан өнгийн цэцэгстэй. Цэцэг нь дангаараа эсвэл хослож мөн баг цэцэг болон дэлгэрдэг.Дан болон давхар дэлбээтэй байдаг бөгөөд олон наст тасалгааны шимтэглэй нь дөрвөн төрөл байдаг
1. Энгийн шимтэглэй


2. Хаан шимтэглэй


3. Мөлхөө шимтэглэй


4. Анхилуун үнэртэй шимтэглэй


Энгийн шимтэглэй нь өдөрт нарны гэрэлд 6-8 цаг байх шаардлагатай. Зуны дулаан тааалмжтай агаарт сайн ургадаг. Мөлхөө шимтэглэйг сагсанд хийж дүүжилж ургуулахад тохиромжтой бөгөөд хагас сүүдэртэй сэрүүвтэр орчинд сайн ургадаг байна. Мөн гадаа цэцэрлэгт мөлхөө хэлбэрээр ургуулж болдог. Анхилам үнэрт навчитай шимтэглэйний гол чанар нь түүний навчнаас үнэртэх тансаг сайхан үнэр байдаг. Хаан шимтэглэй нь бусад шимтэглэйнээс гоёмсог үзэмжит цэцэгсээрээ ялгагдаг бөгөөд хагас сүүдэрлэг орчинд ургах дуртай. Нарны шууд тусгалд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Баруун болон өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Өдрийн хурц нарнаас зайлсхийгээрэй. Иш нь сунаж навч нь жижигрээд байвал гэрэл дутсаны дохио. Хэрвээ навч шарлаж захаараа хатаж эхэлбэл энэ нь чийгшил дутаж буйн дохио юм. Харин навч сулбайгаад унжаад эхэлбэл ус чийг ихэдсэний шинж тэмдэг. Навч ирмэгээрээ улайж эхэлбэл хэт сэрүүн агаартай байна гэсэн үг. Агаарын чийгшлийг нэмэх шаардлагатай бол устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна.
Хавар гурван сард цэцэглэхээс нь өмнө таналт тайралт мөн шилжүүлэн суулгалтыг хийнэ. Шимтэглэй хэт өндөр болж хөгширөхөөр цэцэглэлт нь удааширдаг тул хавар жижиглэж тайрах хэрэгтэй ингэснээр шинэ шилбэ навч үүсч цэцэглэлт ихсэнэ. Мөн бут хэлбэрийн тайралт хийснээр цэцэг гоё үзэмжтэй харагддаг. Шимтэглэйг хөрсөнд суулгахдаа үндэсийг нь хөрсний гүнд суулгаж болохгүй гүехэн суулгах нь тохиромжтой байдаг. Хэт гүнд суулгасанаас иш ялзарч мууддаг. Үржүүлэхдээ үрээр болон ишний найлзуураар үржүүлнэ



Зузаахай

Монгол нэршил нь Зузаалай , Англи нэр нь Кalanchoe Оросоор Каланхоэ гэж нэрлэдэг. Ургамал судлаачид одоогоор 120 гаруй төрлийг олж нээгээд байна. Мадагаскарын халуун бүсээс гаралтай шүүслэг бутлаг ургамал юм.Зарим төрөл нь Өмнөд Ази болон Бразилийн ойд ургадаг. Хоолой хэлбэрийн цэцэг нь 0,7см голчтой. Баг цэцэг нь 30-50 ширхэгтэй , навч нь зузаан, 5 см урттай дээшээ 30-50 см хүртэл өндөр ургадаг. Энэхүү цэцэг нь дан болон давхар дэлбээтэй байдаг бөгөөд шар, улаан, ягаан, улбар шар болон цагаан гэээд олон өнгийн гоёмсог цэцэгтэй бөгөөд энэхүү цэцэг хүүхдэд хамгийн ээлтэй цэцэгний тоонд багтдаг байна. Нарны хурц гэрлэнд дургүй бөгөөд хүүхдийн өрөөндөө байрлуулвал илүү тохиромжтой болов уу.