December 30, 2011

Шилэн доторхи амьдрал

Шилэн доторхи амьдрал буюу террариумын үргэлжлэл


Харин энэ террариумыг хэрхэн хийх тухай материал оруулаж байсан Хэрвээ та үзэж амжаагүй бол Террариум гэсэн буланд орж үзээрэй









December 29, 2011

Мөнгөний модны тухайд




Crassula_ovata01017OlgaB[1] (641x480, 56Kb)

Мөнгөний модыг сэгсэрхээр борооны дусал алтан зоосны хамт унаж ирдэг гэсэн домог Хятадад байдаг. Мөнгөний мод нь маш их энергитэй ба таны олз омгийг дуудах мод хэмээн Фенг Шуй ч баталдаг.

Мөнгөний мод буюу Crassula arborescens нь зузаан бөөрөнхий навчтай олон наст ургамал юм. Африкаас гаралтай учраас нар болон агаарт туйлын дуртай.



Мөнгөний модыг мөчрөөр болон нэг ширхэг навчаар ч үржүүлэх боломжтой.
Мөнгөний модыг суулгах ваар нь өргөн байх хэрэгтэй болоч хэт гүн байх хэрэггүй.
Дулаан улирлаар мөнгөний модоо тагтан дээрээ агаарт гаргах эсвэл лагер луугаа хүргэсэн нь дээр гэж цэцэгчид зөвлөдөг.


Гэрийн нөхцөлд ховор тохиолдолд цэцэглэдэг гэдэг. Тиймээс таны тариж, хайрлаж байгаа мөнгөний мод цэцэглэх бол таны баялгийн билэгдэл хэмээн үздэг байна.





Седум

  Седум


Цэцэгдийн хамгийн дуртай цэцэгсийн нэг нь седум юм. Энэ нь суккулент ургамал юм. Вааранд 3-7 жил амьдрах чадвартай.Седум нь Мексикээс гаралтай бөгөөд 500 орчим сорт байдаг.

Седумыг ургуулахад хамгийн гол нь байршил юм. Нарны шууд гэрлээс хол боловч гэрэлтэй газарт байрлуулна. Хөрс нь 1 /3 шороо ба 2/3 элс байна. Долоо хоногтоо ойролцоогоор нэг услах ба өвөл усалгааг багасган сардаа нэг услана. Седумыг 2-3 жилдээ нэг удаа шилжүүлэн суулгадаг.Мөчрөөр үржүүлдэг.




Крокус хэрхэн тарих вэ


Шар, нил, цагаан гээд олон өнгийн цэцэгстэй. Байгал дээр алатнзул, нарцисаас эрт цэцэглэдэг. Цастайд цасны дундаас цэцэглэдэг болхоор цасны цэцэг ч гэдэг, яргуй ч гэдэг. Харин гэрийн нөхцөлд яаж цэцэглэдэг юм бол? Тэгвэл та хүссэн цагтаа цэцэглүүлэж болдог. Цэцэглүүлэх нөхцөлийг нь л бүдүүлээд өгөх бол хэзээ ч цэцэглэнэ. 

photo_107 (450x600, 166Kb)


76950479_369424 (180x40, 2Kb)
Крокус – булцуут ургамал юм. Навч нь ногоон ба нарийхан. Жил бүр шинэ булцуу бий болно.


b048b0f4a49749b49fbec3031d378d38 (343x500, 67Kb) e5bfeee7066583bc9c746897c16c8c3e (400x271, 46Kb)

12-р сарын сүүл юмуу 1-р сарын эхэнд цэцэглүүлхийн тулд булцуугаа 4-9 градустай хуурай ба харанхуй газарт 3-4 өдөр хадгална. Үүнийг та 8-р сарын сүүлээр эсвэл 1-р сарын эхээр хийнэ.

 
5be26958965b (426x640, 153Kb)
Крокус цэцэглэж байгаа нь
 
Харин дараа та хөрсөндөө суулгах ба аль болох гүн суулгараай. Булцууны дээд үзүү хөрсний дээр байх ёсгүйг анхаарна уу. Суулгасан булцуугаа хүйтэн газарт буюу хөргөгчиндөө хийгээд 2-3 сар байлгаарай. 

089f2d1332fa (480x640, 203Kb)
 
 
Навч нь ургаад 5 см орчим болход та хөргөгчнөөс нь гарган гэрэлтэй газар байрлуулаарай. Крокус нь гэрэлсэг ургамал юм. 

tumblr_lnpphwSjk01qjsgxlo1_500 (400x603, 62Kb)


tumblr_luiu25OQGX1r0sl2ko1_500 (493x640, 140Kb) 
 
Хэт услахаас зайлсхийгээрэй. Хөрсийг хатхаар дараагийн усалгааг хийнэ.Заа тэгээд амжилт

Крокусын тухай ерөнхий мэдээлэл


Олон наст булцуут ургамал бөгөөд өндөр 12-15 см. Өвлийн сүүлч үе буюу хаврын эхэнд цэцэглэдэг. Олон өнгийн сайхан цэцэгстэй ургамал бөгөөд цэцэгсийн үнэр нь үнэхээр тансаг.  Гиацинт, алтанзул болон нарцисстэй төстэй арчилгаатай.



Крокусыг 9-р сард суулгадаг бөгөөд бага зэрэг услан хүйтэн газарт байрлуулдаг. Миний хувьд би алтанзултайгаа зэрэг тарин аль альныг нь хөргөгчинд 2 сар хийсэн болно. Харин 2 сарын дараа хөргөгчөөс гарган зааврны дагуу гэрэлтэй газар байрлуулсан. Булцуугаар үржүүлдэг цэцэг юм.



Цэцэрлэг хүрээлэн Таны гэрт

Бяцхан цэцэрлэгт хүрээлэн үнэхээр хөөрхөн юмаа. Бүх юм нь бяцхан. Гадаа цас орж байсан ч таны гэрт нов ногоон бяцхан цэцэрлэг. Бүгдээрээ хийж үзэх үү?