November 30, 2011

Лаврын мод

Лаврын мод нь арчилгаа багатай ургамал юм. Ургамлыг ургахад хамгийн тохиромжтой температур нь 16-18°C бөгөөд зуны цагт тагтан дээрээ задгай агаарт гаргасан нь зүйтэй.


Харин өвлийн цагт бол хамгийн сэрүүхэн цонхон дээрээ өвөлжүүлээрэй.
Дулаан улиралд сардаа нэг удаа бордоно. Усалгаа ерөнхийдөө бага байдаг
Лаврын модыг таван нас хүртэл жил бүр шилжүүлэн суулгадаг.

5 нас хүрсэн лаврын модыг 3 -4 жилд нэг удаа шилжүүлэн суулгана.

Лаврын модыг үрээр болон мөчрөөр үржүүлэж болно. Лаврын мод нь өөрөө үрээ өгдөг

Үрээр тарих хугацаа нь 2 ба 3-р сарууд юм. Хэрвээ та үрээр тарих гэж байгаа бол Лаврын модыг үрээр тарих гэсэн гарчигаас арай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Лаврын мод нь маш сайхан үзэмжээрээ таны гэрийг чимхээс гадна та түүний навчийг төрөл бүрийн хоол хийхдээ хэрэглэх боломжтой. Эзэгтэй таны гар доор - Лаврын мод


Лаврын модыг үрээр тарих

Лаврын модыг гэртээ тарих нь үзэмжтэй бас ашигтай юм.

Хамгийн гол нь түүний үрийг олох явдал. Учир нь үрийг модноос авснаас хойш 3н сарын дотор суулгадаг юм байна. Гурван сараас хойш лаврын модны үр соёолох чадвараа алддаг.
Заа тэгээд үр нь овоо томхон /1,5 см урт/ бөгөөд зууван хэлбэртэй байдаг. Хөрсөө бэлдэж үрээ суулгаад шилээр таглаад цонхон дээрээ тависнаас хойш бүтэн 2 сарын дараа соёолно.

Лаврын мод нь халуун хуурай агаарт дургүй. Хэтрүүлэн услахаас зайлсхийгээрэй, харин навчийг нь шүршиж өгч байгаарай.

Лаврын мод урт настай юм.

Өргөст хэмх таны цонхон дээр

Тасалгааны нөхцөлд црнхны тавцан дээрээ өргөст хэмх тариж болдог аэ. Заа ингээд нэгэн Орос эмэгтэй өргөст хэмхийг гэртээ ургуулсан талаар туршлагыг нь та бүхэнд бэлдлээ
Өргөст хэмхний үр худалдан авхад дотрооо 5хан ширхэг үр байв.

Ингээд 2-р сарын 21нд би 5 ширхэг үрээ нэг удаагийн таван аяганд суулгаад ваакуумдана.

Хамгийн сонирхолтой нь 3 хоногийн дараа 3 нь соёолсон байхад үлдсэн 2 нь 2 долоо хоногийн дараа соёоллоо

Эхэлж соёлсон гурван үрсэлгээгээ би өшөө гурван долоо хоног хүлээж байгаад вааранд суулгалаа.
Хангалттай гэрэлгүйн улмаас 4-р сарын сүүл гэхэд би өргөст хэмхээ балкон руугаа гаргалаа. Ургаад орооцолдоод байхаар нь ингээд дээшээгээ ургуулахаар хийлээ

4-н сарын сүүл 5 сарын эхээр учиргүй халуун биш болхоор байнга услах шаардлага гарсангүй. Долоо хоногт нэг удаа услаад 2 долоо хоногт нэг удаа бордоод байлаа. Гэрэлд тун дуртай нь ажиглагдаж байв.

Заа ингээд ургацаа хурааж эхэлсэн дээ




November 26, 2011

Алтанзул цэцгийн цэцэрлэг

Хайрын бэлэгдэл алтанзул цэцэг нь үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг бөгөөд хүмүүс тарих дуртай байдаг. Зарим оронд алтанзул цэцгийн цэцэрлэг хүртэл байхымаа, үнэхээр гоё юмаа. Та бүхний амралтын өдрүүдэд зориулан алтанзул цэцгийн цэцэрлэгний зурагнуудыг хүргэж байна.













Шпинат


Францад шпинатыг хүнсний ногооны хаан хэмээн өргөмжлөдөг. Хоолонд хэрэглэх, шинэхэн ногооны салаат хийх гээд л шпинат маш их хэрэгтэй бөгөөд ходоод гэдэснийн үйл ажиллагаа зэрэг хүний биенд хамгийн сайн ногооны нэг юм. Цус багатай, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэх нь сайн.
Шпинатын юу нь тийм үнэтэй байдаг юм гэж үү? Энэхүү навч нь олон төрлийн витаминаар баялаг бөгөөд  салаат хийх зэрэг гал тогооны ажилд таны ширээг чимээд өгдөг. Мөн турах хүсэлтэй бүсгүйчүүдэд бүүр тохиромжтой гэнэ шүү. Учир нь эрүүл аргаар турах хүсэлтэй хүмүүст таарах найрлага бүхий энэхүү навч нь тусална. Харин эрчүүдэд юунд сайн бэ? биеийн тамир, фитнесээр хичээлэлдэг эрчүүдэд ту хэрэгтэй гэнэ дээ.

Шпинатны шүүс нь хүнийг нүүрний арьсыг эрүүлжүүлэх, өнгө зүсийг сайжруулах, мөн сэвхнээс салхад танд тусална.
Та хэзээнээс эхлээд зарагдсан нь мэдэгдэхгүй сайн мууг нь мэдэхгүй ногоог энэ тэндээс худалдаж авснаас гэртээ өөрөө тариад шинэхэн навчаар нь хүүхдүүддээ салаат хийж өгөхийг хүсэж байна уу? Олон хүмүүс шпинатыг тасалгааны нөхцөлд гэртээ ургуулдаг байна.

Шпинатын талаархи мэдээллийг би бэлдэхдээ шинэхэн ногоогоор өөрийнхөө болон гэр бүлийнхээ ходоодыг эрүүл хүнсээр баярлуулаж, гэртээ магад гал тогооны өрөөндөө тариад шууд тайрч аван хэрэглээрэй гэж хүссэн юм. Та үрээр тариад үзээрэй. Үрээр 2-р сарын эхэнд таридаг юм байна. Шпинат нь гэрэлд тун дуртай, ургалт хурдтай юм байна лээ.

Өндөгтэй шпинатны салат

Шпинаттай шинэхэн ногооны салат

Луувантай шпинатны салат

Хулуутай шпинатны салат

Цагаан загастай шпинатны шөл

Шинэхэн ногооны шпинаттай хөнгөн шөл

 Өндөгтэй шпинатны шөл

Амжилт.

Мөнхрөө


Нумын ордныхны ээлтэй цэцэг болох мөнхрөө цэцэгний талаар бичхээр шийдлээ. Мөнхрөө буюу Сансевиерия нь агаар цэвэрлэдэг гэдгээрээ цэцэгчдийн дунд түгээмэл байдаг.
Өмнөд Африкаас гаралтай энэхүү олон наст нь тасалгааны нөхцөл голохгүй ургаж чаддаг тун ч тэсвэртэй цэцэг юм.


Энэхүү цэцгэнд иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг Солонгос, Япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эруул энхийг бэлгэддэг. Агаарыг чийглэхдээ хамгийн сайн мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна.  Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног 6vp навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг. Анхлан цэцэг таригчид хүртэй зовлонгүйгээр ургуулаж чадна, өөрөө л ургаад байна. Усгүй удаан амьд байх тал дээр тун тэсвэртэй цэцэг. Навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг анхаараарай. Хөрсний өнгөн хэсэг 1,5 см орчим хатсаны дараа услагааг хийнэ. Хөрсийг модон савхаар хатгаж үзэж болно. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг юм уу хоёр удаа услана. Өвөл сардаа нэг удаа услахад болно.

Агаар цэвэршүүлдэг ТОП 10 цэцэгийн нэгт мөнхрөө маань зүй ёсоор багтдаг аж.

Хүүхдэд ээлтэй зузаахай

Хүүхдэд хамгийн ээлтэй цэцэгсийн нэг нь яахын аргагүй зузаахай гэдэг. Олон олон өнгийн давхар дэлбээтэй зузаахай нь байнга цэцэглэн гэрийг тань чимхээс гадна хүүхдүүдэд ээлтэй, бас ардын эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг зэрэг олон давуу талтай.






Зузаахай нь гэрэлд дуртай цэцэг юм. Хөрсийг хатаахгүйгээр услана. Хөрсийг нь бэлдэхдээ бага зэрэг элс нэмээрэй. Хавраас намар хүртэл сардаа 2 удаа цэцэглэдэг цэцэгний бордоогоор бордоод өгөөрэй. Тэгвэл таны зузаахай энэ зурагны адил ингээд л цэцэглээд байна даа. Гоё биш байна гэж үү?