March 24, 2012

Суккулент ургамлыг хананд хэрхэн ургуулах вээ




  Энэ зураг гоё харагдаж байнаа уу Та гэртээ өөрөө хийж болно шүү Дараахь хичээлийг хараарай

                                                                   










 

Зузаахайг цэцэглүүлсэн туршлагаас

Нэгэн Орос эмэгтэй зузаахайг хэрхэн тариж байсан тухай бичсэн тэмдэглэлийг олж орууллаа.

 
Удаан цэцэглэгдэг бас арчилгаа их шаардаад байдаггүй учраас би зузаахайд хайртай байдаг.
Каланхоэ Каландива
Хамгийн анхны зузаахайгаа би нилээд хэдэн жилийн өмнө хавар худалдан авч байсан юм. Шууд л шар, улбар шар болон улаан өнгийн гурван зузаахай авсан юм. Энэ гурав маань хамтдаа ямар гоё харагддаг гээч



Каланхоэ Каландива


Хамгийн өндөр нь улаан өнгөтэй зузаахай байлаа.
Каланхоэ Каландива

Тэр үед би энэ цэцэгний тухай, мөн арчилгааг нь огт мэдэдгүй байсан юм. Хамгийн сонин нь цэцгийн дэлгүүрийн худалдагч надтай адил бараг л мэдэдгүй шахам хүн байв. Миний ганц мэдэж байсан зүйл гэвэл бүдүүн том навчийг нь хараад суккулентийн төрлийн ургамал байна гэдгийг л мэдэж байлаа. Тэгээд суккулентэд тохиромжтой хөрс худалдан авлаа. Би алдаагүй байв. Миний таамаглал зөв байж.
  Интернетээс мэдээлэл хайн хэрхэн арчилах тухай олж авлаа. Хэцүү биш юм байна. Хэтрүүлэн услаж болохгүй, байнга шилжүүлэн суулгахад дургүй.

Зуны турш цэцэглэлээ

Зөндөө олон цэцгийн бундуй үүсэж байв. Зуны турш цэцэглэлээ
 
Повторное цветение каланхоэ

Өвлийг зузаахай маань ажрахгүй давлаа.
Деревца каланхоэ Каландива


Хавар

Хавар боллоо гэхдээ нэг ч бундуй гарахгүй байна шүү. Хэрхэн цэцэглүүлэх тухай мэдээлэл хайж эхэллээ

Хэсэг хугацаанд харанхуй газар байлгаад эргээд гэрэлд гаргаж ирж цэцэглүүлдэг ч гэж хэлэх хүн байлаа.

Зөвлөгөөг дагалаа гэхдээ мөн л цэцэглэсэнгүй.

Хоёр жилийн дараа

Эцсийн эцэст цэцэглэдэггүй гурван сайхан том модтой боллоо.
«Адилхан ийм гурван модоор би яах юм бэ?» гэж нэг өдөр бодогдоод хамгийн гоё хэлбэртэйг нь өөрөө авч үлдээд нөгөө хоёрыг нь хаядаг юмуу гэж бодож эхэллээ. Яг хаях гэсэн чинь хаяж чадахгүй. Дэмий тайраад үндэслүүлэхээр шийдлээ.

Суккулентын төрлийн ургамал маш амархан үндэслэдэг. Хоёр мөчир тайраад шууд нэг вааранд зоочихлоо.

Тэгсэн чинь гайхамшиг!
Үндэслээд цэцгийн бундуй үүслээ.

Зацвели укорененные черенки каланхоэ


Ингэж зузаахайг хэрхэн цэцэглүүлэх талаар санаандгүй мэдэж авлаа.


Эхний жилүүдэд зузаахайн шинэ сортууд худалдан авч өөрөө зохиож янз бүрээр суулгаж байлаа.
Каланхоэ Каландива


 

Каланхоэ Каландива

Белый сорт каланхоэ Каландива

Каланхоэ Каландива

Каланхоэ Каландива

Каланхоэ Каландива и каменная роза

Каланхоэ Каландива

 

 

March 21, 2012

Цагаан нил

Сониноос Оросууд цагаан нил цэцгэнд туйлын дуртай. Яагаад гэдгийг нь сайн мэдэдгүй байсан чинь их олон газар бичээстэй байхымаа

Цагаан өнгийн нил цэцэг нь бүх айлд тохиромжтой, тур тусмаа хүүхэдтэй айлд их ээлтэй гэдэг. Цагаан өнгө - ариухан, гэгээн бас гэнэн. Цагаан нил цэцэг нь гэрийг ариун байлгадаг. Муу муухай бодол санааг тэр цэвэрлэж ариутгадаг.




Шинэ сортын дельфиниум

Өмнө нь дельфиниум цэцэгний тухай мэдээлэл оруулаж байсныг уншсан байхаа. Энэ цэцэгний тухай бас домгийг нь орчуулан оруулаж байсан. Энэ цэцэгний энгийн сортны үрийг хайн хайн гадаадаас авчруулчаад тариж ч амжаагүй байхад шинэ сорт нь гарчихимаа хэхэ

Тэгвэл энэ цэцэгний шинэ хэд хэдэн сортыг гаргаж авсан байна. Давхар дэлбээтэй илүү гоёмсог юмаа

Delphinium elatum CD1

 
        

Delphinium elatum CD1
DoubleDelphinium Series 

Delphinium elatum CD2


    
Delphinium elatum CD2
DoubleDelphinium Series 
Delphinium elatum CD3

   
Delphinium elatum CD3
DoubleDelphinium Series 
Delphinium elatum CD4

  


Delphinium elatum CD5

   


Delphinium elatum CD7

  


 

 Delphinium elatum CD11


   
Delphinium elatum CD11

Ялдам цэцгэнд дурлагсдад


Фуксия (Fuchsia) буюу ялдам цэцэг нь олон төрөл байдаг бөгөөд олон сайхан цэцэгтэйгээрээ цэцэгчдийн хайрыг татдаг олон наст ургамал юм. Ялдам цэцгийг анх 1695 онд Францын ботаникч нээсэн бөгөөд энэхүү ургамлыг Германы ботаникч болон докторЛеонхарт Фуксад зориулан түүний нэрээр нэрэлсэн аж.



Тагтан дээрхи ялдам

Ялдам цэцэг хүнд хэцүү арчилгаа шаардадгүй бөгөөд үржүүлэхэд ч амар байдаг. Ялдам цэцгийг бут болгон ургуулаж болох ба мод ч болгон ургуулаж болдог. Тасалгааны нөхцөлд ч, гадаа ч ургах чадвартай.

Төрөл
Фуксия блестящая - Гялтгансан ялдам

Фуксия блестящая (Fuchsia fulgens) -1-2 м өндөр бүхий үргэлжид ногооноороо байдаг бутархаг ургамал.

Фуксия боливийская 

Фуксия боливийская (Fuchsia boliviana Carriere)

Фуксия магелланская
Фуксия магелланская (Fuchsia magellanica)
 Фуксия щитковидная

Фуксия щитковидная, или тирсецветковая (Fuchsia corymbiflora).
Фуксия тонкая

Фуксия тонкая (Fuchsia macrostemma)
Фуксия трехлистная- гурван навчит ялдам

Фуксия трехлистная (Fuchsia triphylla).

Фуксия лежачая

Фуксия лежачая (Fuchsia procumbens)

Фуксия изящная

Фуксия изящная (Fuchsia gracilis)

Фуксия гибридная

Фуксия гибридная (Fuchsia hybrida)
Фуксия ампельная Golden Marinka
Фуксия ампельная Pink Galore


Немахровый гибрид Winston Churchill
Немахровый гибрид Brutus
Полумахровый гибрид Tennessee Waltz
.
.
Кистевидный гибрид Traudchen Bonstedt
Кистевидный гибрид Swanley Yellow

Арчилгаа
Гэрэлтүүлэг
Ялдам цэцгийг арчилах нь хэцүү биш. Түүнд хагас сүүдэрлэг орчин илүү тохирно. Харин ялдам цэцэг нэвт салхинд дургүй бөгөөд цэцэглэж байх үед нь байршлыг нь солиход мөн дургүй байдаг гэнэ.
Цэнхэр ваартай "Anabell" ялдам

Температур
Хамгийн тохиромжтой температур нь 20-25C. Зуны цагт ялдмыг тагтан дээрээ гаргаж болно.
Өвлийн цагт ялдам бусад цэцэгсийн адил амардаг. Температур нь 5-10C байна. Гэхдээ ялдам маань тасалгааны нөхцөлд ч өвөлжин амарч чаддаг боловч энэ тохиолдолд ихэнхи навчаа гөвдөг байна.
Ялдам

Агаарын чийгшил
Хавар зуны цагт ялдам цэцгийг шүршинэ. Амарч байх үед нь шүршихгүй. Харин тасалгааны нөхцөлд амрааж байгаа бол шүршиж байна.
Ялдам

Усалгаа
Хавраас намар хүртэл ялдам цэцгийг хөрс хатангуут услаж байна. Гэхдээ хөрсийг хэт хатааж болохгүй. Хөрс чийглэгдүү байх хэрэгтэй. Харин амарч байх үед усалгааг багасгана.
Тагтан дээрхи төрөл бүрийн ялдамууд

Бордоо
Хавраас намар хүртэл ялдам цэцгээ цэцэглүүлэхийн тулд хоёр долоо хоног тутамд нэг удаа бордоно харин өвлийн цагт бордохгүй.
 'Winston Churchill' ялдам



 "Perky Pink" ялдам

Шилжүүлэн суулгах
Хаврын цагт шилжүүлэн суулгана.
 'Electra Red' ялдам

Цэцэглэлт
Зөв усалгаа бордоо хоёр байхад ялдам маань хавраас намар хүртэл цэцэглэдэг. Ялдам цэцгийг хэлбэржүүлэн ургуулах нь илүү үзэмжтэй бөгөөд хавраас эхлэн чимхэлт хий өгнө.
Ялдам цэцэг мод болон ургаж байгаа нь

Ингэж ургуулхад дор хаяж гурван жил шаардагддаг гэнэ.

'Beacon rot-blau' ялдам

Үржүүлэх
Мөчрөөр болон үрээр үржүүлнэ
.
Нэг саванд суулгасан хэд хэдэн төрлийн ялдам


Ялдам