August 19, 2012

Гүзээлзгэнэ үрээр тарих

Тагтан дээрхи гүзээлзгэнэ (орчуулсан болно, тэрнээс биш минийх биш :))

1d7cc480d086 (300x413, 39Kb)
Гүзээлзгэнийг би хоёр дахь жилдээ ургуулаж байна. Гүзээлзгэнийг үрээт тарих хэцүү гэж олон хүмүүс гомдол мэдүүлдэг. Миний бодлоор үрээр тарих нь их энгий бөгөөд хэд хэдэн дүрэм мэдхэд болно гэж үздэг.

Хэрвээ та гүзээлзгэнэ үрээр тарих гэж байгаа бол анхаарлаа наашаа хандуулна уу.
zeml2 (400x314, 47Kb)
Та өөртөө хамгийн их таалагдаж байгаа сортын үрээ худалдаж аваарай.

Голцуу 2 юмуу 3р сард тарих нь тохиромжтой. Торт болон салаатны нэг удаагийн савууд байдаг даа түүнд хөрсөө хийгээрэй. Харин үүний дараа хоёр хуруу орчим зузаантай цас хийгээрэй. Цасныхаа дээр үрээ цацаарай. Заа үүний дараа саваа таглаад сэрүүн газарт тавиад орхичих. Хоёр хоногийн дараа арай дулаан газарт тавиарай. Дулаахан ба гэрэлгүй газарт байлгана. Дөнгөж соёолоод эхлэнгүүт цонхон дээрээ нарны шууд гэрлээх хамгаалан тавиарай.


zeml3 (548x471, 92Kb)
Усалгааг маш болгоомжтой хийнэ

zeml4 (548x461, 95Kb)
3-4 навтай болоод ирхэд нь тусгаарлан суулгаж болно.

Харин 5 навчтай болоод ирүүл бордож өолно. листочков, их можно подкормить удобрением. Его можно изготовить самостоятельно.

zeml5 (548x411, 73Kb)

zeml6 (250x380, 23Kb)

Гардения цэцгийн тухай

 180 см хүртэл өндөртэй ургадаг мөнхий ногоон навчтай бутархаг ургамал юм. Өмнөд Африк болон Хятдаас гаралтай.

Зун цэцэглэдэг.

Цэцэглэлт болхоор гэрээр дүүрэн анхилуун үнэртэй болдог. Цэцгийн голч нь 8 см хүртэл байдаг.

Байршил

Нарны шууд гэрлээс хамгаалан гэрэлтэй газарт байрлуулна. Зуны цагт агаарт байлгаж болох хэдий ч цэцэглэлт эхлэнгүүт тасалгаанд оруулсан нь дээр. 

Өвлийн цагт 16-20С температурт байлгаж амраана.

Усалгаа

Хөрсийг чийгтэй байлгадаг. Усалгааг өрөөний температуртай ижил зөөлөн усаар хийнэ.

Хөрс

Гардения нь хүчилтэй хөрсөнд илүү дуртай Тиймээс сардаа нэг удаа лимоны хүчил сул хийсэн усаар нэг удаа услаад байж болно. Калий агуулсан бордоогоор бордоно.

Үржүүлэх

Мөчрөөр үржүүлэж болно. Мөн үрээр тарина. Илүү өтгөн ургуулахын тулд чимхэлт хийдэг.
 




August 18, 2012

Өглөөний цай :)

Цэцэгтэй огт холбоогүй ч хөөрхөн харагдаад оруулчихлаа
Өнөө өглөө дүүгийн маань баримлын шавраар хийсэн бүтээл

Жимсний сав төрөл бүрийн жимстэйгээ
Кофены аяга халбагтайгаа
Талх боорцогны сав нь талх боорцогтойгоо
Заа тэгээд тавагтай бууз
Дөрвөн бүтээл нь





August 14, 2012

Кросандрагийн тухай товч

Энэтхэгийн өмнөд хэсгээс гарсан энэхүү гоёмсог цэцэг нь мөнхий ногоон бутархаг ургамалд багтана. Тасалгааны нөхцөлд кроссандра 30-50 сантиметр урт ургадаг.
Кроссандрагийн навч нь 8 см хүртэл урт ургана. Торгон, зөөлөн бас гялалзсан ногоон навчтай бөгөөд 5-р сараас эхлэн 9-р сарын сүүл хүртэл цэцэглэлт явагддаг. 
Та гэртээ кроссандра тарихаар шийдсэн бол энэхүү цэцэгний хамгийн зөв байршил нь нарны шууд гэрлээс хамгаалсан газар юм. 15 хоногт нэг удаа 5-н сараас 9-р сар хүртэл борддог.
Кроссандра нь агаарын чийгшилийг шаарддаг цэцэг учраас өдөр бүрт навчийг нь шүршиж агаар хуурай болхоос сэргийлнэ. Харин услахын хувьд бага зэрэг услана. Энэхүү цэцгийг 2 жилд нэг удаа шилжүүлэн суулгана. 
Үрээр болон мөчрөөр үржүүлдэг.  Үрийг хаврын цагт суулгадаг бол мөчрөөр жилийн аль ч улиралд үржүүлэж болно. 20-22 градуст 3-4 долоо хоногийн хугацаанд үндэслэнэ.
цветение кроссандры 
Хэрэгтэй зөвлөгөө:
- Цэцгээ олон мөчиртэй, олон цэцэгтэй байлгахын тулд чимхэлт хийнэ,
- Хангалтгүй гэрлээс болж цэцэглэлт удааширч болно.
- Нарны шууд гэрэл болон нэвт салхинаас хол газарт байрлуулна.
- Өрөөний температуртай ижил температуртай усаар усална.

August 11, 2012

Ялдам цэцэг таны гэрт

Фуксия .

1821795_RfuksiyIG1PREnergetikaPrasteniyIG1_1_ (573x91, 12Kb)
1821795_133060330339949100 (700x700, 363Kb)


Гэрийн уур амьсгалд нөлөөлөх нь:

Энэ бол гоёмсог цэцэгтэй ургамал юм. Энэ цэцэг нь гэрийн уур амьсгалд сайнаар нөлөөлдөг байна. 

1821795_8797062758430_3_ (700x700, 346Kb)
1821795_8797060661278 (700x700, 282Kb)
 
Өөрийн ажилдаа анхаарлаа хандуулах, эерэг сэтгэлтэй байхад нь ялдам цэцэг маань тусалдаг гэнэ.

Сэтгэл санаанд нөлөөлөх нь:

Сэтгэл санаагаар унаад асуудалтай байгаа бол асуудлаа шийдэх, өөртөө итгэлтэй байхад танд нөлөөлнө.

1821795_8797681647646 (700x700, 346Kb)
Асуудлаа шийдэхэд энэ цэцэг тусалдаг гэнэ. Өөртөө итгэлтэй байж аливаа шийдвэр гаргахад туслана. Бага насны хүүхэдтэй айлд бас сайн Учир нь хүүхэдтэйгээ харьцахад, хүүхдийнхээ ая эвийг олход таньд туслана.

Эрүүл мэндэд нөлөөлөх нь:
Ходоод гэдэсний өвчинд сайн гэнэ.

August 06, 2012

Бананы талаархи хариулт

Бананы талаар асуусан хүнд:


Нэгэнт үрээр тариад ургаад эхэлсэн бол банан өөрөө үржээд салгаад байх боломжтой гэнэ
Тэрнээс гадна хальт уншихад банан өөрөө үрээ өгдөг юм шиг байна


50-100 гаруй үр өгдөг гэж нэг газар уншилаа. Өөр бананы талаархи нэмэлт мэдээлэл унших бол хажууд байгаа Банан хэсгээс уншаарай.

August 05, 2012

Блогийн нэг насны төрсөн өдөр :)




   

  Хамгийн анх удаа өнгөрсөн жилийн 8н сарын 6нд энэ блогоо нээгээд хамгийн эхний бичлэгээ оруулснаас хойш яг нэг жил боллоо.



Энэ нэг жилийн хугацаанд би гэдэг хүн нийт 267 бичлэг оруулаж нийт яг одоогийн байдлаар 30.220 хүн блогт маань зочилсон байна.
Та нартаа баярлалаа Энэ хугацаанд надтай хамт байж надад урам хайрлаж нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байнаа.



August 01, 2012

Миний лобелия

7н сарын 14нд лобелиаг анх удаа үрээр тарьж үзлээ Үр нь маш жижигхээн тиймээс бэлдсэн хөрсөн дээрээ зүгээр л үрийг нь цагсан Бараг арваад хоногийн дараа соёолсон ч өчүүхэн жижиг ба эмзэг юмаа Нэг услахад яаж ч хичээгээд нэгээс хоёрыг нь үхүүлчээд байна

Энийгээ нэг сайхан ургуулах юмсан гэж бодох юм Уул нь ийм гоё цэцэг гарах юм


Уул нь энэ зуны цэцэг учраас бүүр хоёрдугаар сард үрээр таридаг харин би энэ үрээ бэлгэнд Наадмаар авсан тул ингэж л тариж таарлаа  Гоё ургаасай л гээд хүлээж байхаас

Жижигхээн лимоны мод


Бараг нэг сарын өмнө лимоны мод үрээр суулгасан овоо хөөрхөн ургаж байна.


Жимсээ бараг дөрвөн жилийн дараа өгдөг гэсэн байгаа Ургуулаад л байж дээ