December 03, 2012

Дал модны нэг сортыг тарьсан нь

Washingtonia Robusta Palm tree гэдэг дал модны нэг үрийг нь худалдаж аваад тарилаа Уул нь ч мод нь их гоё юмаа

Үр нь их том байсан
Тийм учраас зааврых нь дагуу 30 гаруй цаг усанд дэвтээж байгаад суулгасан. Нийт арван үрээс эхнээсээ соёолоод ургаад эхэлсэн. Харин хэзээ ийм гоё том болох болоо



December 01, 2012

Бас нэгэн унтаахай

Заа нэт хэсэж яваад их хөөрхөн унтаахай олоод харчихлаа шүү

Oxalis palmifrons гэдэг нэртэй сорт юм байна





Орос цэцэгчингийнд :)

Энэ жил тагтаа засаж амжагаагүй тул байгаагаар нь зургийг нь орууллаа.. blush2
Энд зефирантес, фикус карликовый, хойя Белла, плющ, шефлера вариегатная, нолина (би өөрөө үрээр тариж байсан юм, одоо 12 настай), стефанотис, папортник нефролепис зэрэг байна.
 Зефирантес нь хавар, зун ингэж ургаж байна: 
Энд бол угсаргана,  Тайгер сортын хайтан ба аглаонема ребристая гэдэг сорт нь байна.
Харин одоо бальзамин, хятад сарнай, аспарагус серполистный байна. Түүний доор гүнгоо. Хажууд нь ялдам.
Цонхны тавцан дээр алоэ остистое, рипсалис, бас нэгэн ялдам байна. 
Миний гүнгоо.
4384674_Izobrajenie_054 (525x700, 383Kb)
Хятад сарнай.. Их л том бололтой
4384674_Izobrajenie_007 (699x700, 373Kb)
Миний цикламенүүд

Зүүн талд фикус карликовый, баруун талд клеродендрума Томпсоны үрсэлгээ.
Цикламенүүд соёолж байна blush
4384674_Izobrajenie_057 (700x525, 285Kb)
Харин энэ бол навчаараа гоёдог хайтан.
Сорт нь Meistertush. 
 4384674_Izobrajenie_012 (700x626, 406Kb)  
Харин энэ бол Мэсон сортын хайтан.
Энэ бол Тайгер сортын хайтан.
Угсарган.
Энэ бол фикус карликовый.
Авиргана...
Харин энэ бол саваргана, зүүн талд нь Белла сортын хойя.
Энэ бол 15 настай хойя. Нүүж байхад энэ цэцэг маань үхчихсэн
4384674_IMG_2524 (525x700, 320Kb)
Харин энэ пеллея круглолистная. сортын ойм
Энэ бол стефанотис.
Ингэж цэцэглэж байна.
4384674_IMG_0861 (700x466, 251Kb)
Харин энэ бол кротон. Надад нэг л ургах дургүй байгаа.  
Дараагийн цэцэг. 
4384674_kyvshin (682x700, 457Kb)

Мөнгөний модноос уйдахгүй шүү дээ


денежное дерево (309x400, 165Kb)


Мөнгөний мод буюу крассула нь арчилга багатай цэцэгсийн тоонд багтдаг. Фенг шуй сонирхогчид энэхүү цэцэгийг дэмий ч нэг сонгоогүй бололтой.

Их навчтай бас навчнууд нь эрүүл ургаж байвал гэрт мөнгөний асуудал байхгүй. Харин мөнгөний мод маань өвдөх, эсвэл навч нь унаж байвал мөнгөний асуудал бий болож байна гэж үздэг. Ер нь бол энэ цэцгийг эрүүл сайхан ургуулахын тулд ерөнхий арчилгааг мэдэх хэрэгтэй.

Мөнгөний модны бүдүүн навч нь өөртөө чийг агуулаж байдаг Тийм учраас усалгааг бага хийнэ. Усалгааг ихдүүлэж байснаас багадуулсан нь дээр. Хэтрүүлэн услах нь уг ургамлыг үхэхэд ч хүргэх магадлалтай.

Мөнгөний модыг суулгах хөрсөнд элс заавал байна. Кактус эсвэл бусад суккулент ургамлын бордоогоох сард нэг удаа мөн бордож байна. 

Энэ цэцэгний бусад арчилгаа, хэрхэн саглагар олон мөчиртэй ургуулах тухай, фенг шуй ба мөнгөний мод зэрэг мэдээллүүдийг өмнө нь оруулаж байсан тул илүү ихийг нуршсангүй. Хэрэв та өмнөх мэдээллүүдийг уншиж амжаагүй бол таны баруун гар талд байгаа шошгоос Мөнгөний мод гэсэн хэсгийг харна уу

 

Хирита

Танилцаарай: "Хирита"



Chirita_Sinensis (700x597, 87Kb)

Нил баримгана зэрэг цэцэг сонирхогчид маань хирита (chirita) сонирхож эхлээд байна. Арчилгаа багатайгаас гадна олон төрөл байдаг байнаа.

Chirita_Kazu (700x579, 80Kb)

Хирита нь Геснериев овгийн ургамал юм. Энэхүү овогт 150 орчим төрөл бүртгэгдсэн байдаг. Хятадын өмнөд нутгаар уулсаар ургана.


Анх 1822 онд Англи улсын ботаникч Д.Доном түүнийг илрүүлсэн байдаг. Харин өнөөдөр цэцэгчид энэ цэцгийг хайрлан ургуулаж байна.
Хирита-Тамиана (450x440, 30Kb)

Одоогийн байдлаар энэ цэцгийн гурав ангилсан байна: хирита, микрохирита болон гиббосаккус.
00850225 (471x410, 50Kb)

Хирита төрлийн ангилалд 45 орчим төрөл байна. 
Chirita__Betty (700x580, 89Kb)

Микрохирита ангилалд 20 орчим төрөл байна. Эдгээр нь голцуу нэг наст.
Chirita_Aiko (700x565, 61Kb)

Харин гиббосаккус ангилал нь тасалгааны цэцэг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татдаг байна. 

Chirita_Subrhomboidea (675x700, 104Kb)

Арчилгаа. Нил цэцэгний арчилгаатай яг ижил.


Гэрэлтүүлэг. Бусад ихэнхий цэцэгний адил нарны шууд гэрэлд дургүй. Сарнисан гэрлийг илүүд үздэг.

Chirita_tamiana (570x700, 257Kb)

Температура. Хирита нь өндөр температурт дургүй. Хамгийн тохиромжтой температур нь +18−24ºС. 

Хирита1 (700x525, 107Kb)

Хиритаг заавал амраах шаардлагагүй. Дулаан газарт өвөлжүүлвэл цэцэглээд л байна, харин сэрүүн газарт байлгавал ургалт удаашраад амарч эхэлнэ. 
Хирита-4 (550x371, 23Kb)

Услагаа. Услагааг ихдүүлэж болохгүй. Услагаа хооронд дээд хөрс хатсан байх шаардлагатай.
Хирита-5 (600x396, 44Kb)

Жил бүр заавал шилжүүлэн суулгах шаардлагагүй.
Хирита-6 (525x700, 236Kb)

 
Хирита-Aiko (623x400, 29Kb)

Үржүүлэх. Хиритаг нил болон баримганы адил навчаар үржүүлнэ. Үрээр тарьж болно.
Хирита-Stardust (500x333, 132Kb)



Хирита-гл (590x458, 62Kb)