March 31, 2014

Миний цэцэгс - үргэлжлэл

Заа шинээр цэцэглэгсэд

Улаан цэцэгтэй элиатор сортын хайтан
Энэ хайтангийн онцлог нь булцуутай биш, үндэстэй, бас цэцэглэх их дуртай
Навчинд нь ус хүргэдэггүй буюу шүрших шаардлагагүй. Тийм болохоор арчилгаа багатай цэцэгсийн тоонд ордог



Шар хайтан

Мадонна сортын баримгана
Том давхар дэлбээтэй цав цагаахан цэцэгтэй
Арчилгаа бусад баримганатай  ижил



March 23, 2014

2014 оны өвөл, хаврын цэцэгс

Амралтын өдрийн мэнд
Энэ өвөл болон хавар буюу өвлөөс өнөөдрийг хүртэл гэрт маань цэцэглэж байгаа цэцэгнүүдийн зургийг орууллаа

Белла сортын хойя
Цэцэг нь дунджаар долоо хоноод унах юм. Цэцэг нь гоё үнэртэй, шаазан шиг санагдсан


Бэр цэцэг мань гурван сарын эхээс хойш өнөөг хүртэл цэцэгтэй байна Бэр маань ийм гоё цэцэглэж байхад хүргэн маань бундуй ч байхгүй байна Тийм болохоор хүргэний зураг оруулсангүй




Сортыг нь мэдэхгүй энэ нил маань мөн л гурван сарын эхээр цэцэглэлээ




Юүлүүргэнүүд бол өвөлжин цэцэглээд унаад эргэж цэцэглээд л байна Одоо ч цэцэгтэйгаа байгаа. Ер нь бол гөөмөн цэцэглэх дуртай цэцэг юм
                                                                             Spin Art
                                                                      Nose Print
                                                                   Рождения тайфуна
                                                                    Goose egg
                                                                     Burgundy
                                                                  Burgundy

                                                              Рождения тайфуна
                                                                      Nose print
                                                                      Wendy
                                                                          Wow
                                                                    Wendy
                                                                 Spin Art
Цагаан давхар дэлбээтэй шимтэглэй
Гурван сарын эхээс хойш цэцэглэж байна
Marevick сортын шимтэглэй
Гурван сарын эхээр нэг цэцэглээд одоогоор дахин цэцэглэж, бундуйлаагүй байна

Нөмөргөний жижиг үрсэлгээ цэцэглэж байгаа нь

Угандагийн цэнхэр эрвээхэй мөн цэцэглэлээ
Заа тэгээд ягаан сарнай маань мөн л энэ сарын эхээр цэцэглэсэн Дахин цэцэглээгүй бундуйлаагүй байна Зунаас дахин цэцэглэнэ гэж бодож байна


Одоогийн байдлаар өөр бусад цэцэглэхээр зэхсэн, буюу удахгүй цэцэглэх гээд бундуйлсан байгаа өөр хэдэн нил, баримгана, гардения, хим, юүлүүргэнэ гэсэн цэцэгнүүд байгаа Цэцэглэхээр нь оруулнаа зургийг нь :)



March 20, 2014

Гардения ургуулах нууц



Өмнө нь гардения цэцгийн тухай богино мэдээлэл оруулсан учраас нэмэлт мэдээлэл дахин оруулахаар шийдлээ. Секреты вырашивания гардения буюу гарденияг ургуулах нууц гэж орос сайтуудаас мэдээлэл авч орчуулахыг нь орчуулан, эмхэтгэн орууллаа.

Гардения цав цагаан, анхилуун үнэртэй цэцэгтэй, бутлаг ургамал юм. Бутлаг ургамал учраас олон салаалаж бутлаг болж ургадаг. Түүнийг цэцэглэхэд анхилуун сайхан үнэр гардаг учраас анхилуун үнэртэй тод арван цэцэгний нэгт багтдаг. Гардения гэрэлсэг ургамал боловч нарны шууд гэрлээс хамгаалаж өгөх нь чухал. Агаарын чийг өндөр байхыг шаарддаг цэцэгсийн нэг.




Гардения цэцгийг шилжүүлэн суулгах тухай
Хэрэв та гарденияг өөр саванд шилжүүлэн суулгах гэж байгаа бол өмнөх савнаас нь хэдхэн см-ээр том сав сонгоорорй. Учир нь гардения том саванд дургүйгээс гадна цэцэглэхгүй байх боломжтой. Бага зэрэг хүчиллэг хөрсөнд дуртай бөгөөд түүнгүйгээр шаардлагатай бордоо тэжээлээ авч чададгүй.


Гарденияг услах 
Хавраас зуны улиралд хөрс чийгтэй байна. Үүнээс гадна сард нэг удаа тун бага хэмжээний лимоны шүүс усанд дусаан цэцгээ услаж болно. Хэтрүүлэж болохгүй. Ингэснээр түүнд хэрэгтэй байгаа бага зэргийн хүчлийг хөрсөнд өгөх боломжтой. Цэцгээ улам сайхан, эрүүл ургуулий гэж бодож байгаа бол крантны усаар биш зөөлрүүлсэн, тэр тусмаа буцалсан усаар услах нь чухал. 

https://blogger.googleusercontent.com/img/proxy/AVvXsEgh_FhQyXuuwStu0HnUxO68ftuxxs-L3ieHS6ZFvwrtCiTPEZbx3IJ_5cDInBefdPO0TMN9RbS72ZjBXrxlx7gIMcbmJZu2JMJ7FxLp_lIUbCks1GIj5_g6XlivUS8Hos1elq36X-xfyc7ztaTpI4_6StailTY2bRPFKfSRgzI56wlCZqpkeTL_nSHsr2vAe8lo30e2i4yN_JY3gAztoEoN=
 Гарч болох хүндрэл
 Ерөнхийдөө гардения бага зэрэг ааштай цэцэг юм. Байршлыг нь байнга өөрчлөх, агаарын хэм гэнэт өөрчлөгдөх зэрэг нөхцөлд бүх навчаа гөвж мэднэ.
Цэцэглэхээр бундуйлсан үед оролдох хэрэггүй. Дасан зохицсон орчныг өөрчилхөд бундуй нь унаж болно. Мөн гэрэл хангалтгүй бол цэцгийн бундуй хатаж унадаг.
Усалгаа багадах, эсвэл хүйтэн усаар усалхад навч шарлаж унадаг.
https://blogger.googleusercontent.com/img/proxy/AVvXsEg8nzpOCjwV8BDZAZ6wemOv29y02lSIV60GZ-W8hEvTiTMeYgmfnkaFj2HzNDV193GI5X8qDk2OZ1oYa9xwjInCTPqOriPPD4DHQ3D1WjLTDLsD8pJ07jN71LWdZ32un_XB5WpLUf2Dah39Jr3u_C2yLhAVgB9uO-yvPuvUL5A=

March 16, 2014

Адениум буюу цөлийн сарнай

цветущий адениум
Эх орон: Африк.
Цэцэглэлт: Хавраас намар хүртэл.
Ургалт: удаан.
Гэрэл: Гэрэлсэг
Температур: Зуны цагт 25-27°C, өвлийн улиралд 12-15°C байх нь тохиромжтой ч 21°C байхд болдог.
Усалгаа: Зуны цагт усалгаа тогтмол ч усалгаа хооронд хөрс хатсан байна. Өвөл усалгааг багасгана.
Агаарын чийг: Тийм чухал биш.

Амралтын үе: (11-р сараас 3-р сар хүртэл), гэрэлтэй газарт усалгааг багасган амраадаг. Тохиромжтой температур нь 12-15°C.
Шилжүүлэн суулгах: Залуу ургамлыг жил бүр хаврын улиралд шилжүүлэн суулгадаг бол томорсон ургамлыг 2-3 жилд нэг удаа.
Үржүүлэх: Хаврын цагт үрээр болон мөчрөөр.



Арчилгаа:

Адениум гэрэлсэг, дулаанд дуртай ургамал юм. Зуны цагт цэвэр агаарт гаргахад дуртай. Гэрэлгүй болон агаарын хэм буурахад цөлийн сарнай маань амрах гээд ургалт нь зогсдог. Энэ үед навч шарлах, унах зэрэг болно.
Зуны цагт усалгааг тогтмол хийх боловч усалгаа хооронд хөрс хатсан байх шаардлагатай. Адениумыг шүршдэг боловч цэцэглэлтийн үед болгоомжтой шүрших шаардлагатай. Учир нь цэцгийн өнгийг гундаах, толбо үүсгэх магадлалтай байдаг.


Хүндрэлүүд:

Навч шарлах, унах:
Нэвт салхи, орчныг нь гэнэт өөрчлөх зэрэг байж болно.
Намрын улиралд бол амралтын үе эхлэж байгаатай тэгэж болно.
адениумы на подоконнике
Адениум үрээр тарих тухай мэдээллийг тусад нь оруулий. Өнгөрсөн зун үрээр тарьж үзсэн боломжийн санагдсан Энэ зун нилээд хэдэн өнгөнөөс үр захиалан авчирах санаатай байна Тэрнээсээ өмнө үрээр тарих тухай мэдээллийг оруулий

March 08, 2014

Араукария буюу тасалгааны гацуур



Араукария — Araucaria


Эх орон: Өмнөд Африк
Цэцэглэлт: Тасалгааны нөхцөлд цэцэглэх нь ховор
Ургалт: удаан
Гэрэл: Гэрэлсэг боловч нарны шууд гэрэлд дургүй. Сүүдэрт ч ургах чадвартай.
Температур: Зуны цагт 18-25°С, өвлийн цагт 14-15°С.
Усалгаа: Зуны цагт тогтмол, өвлийн цагт усалгааг багасгадаг.
Чийшил: Өндөр.
Бордоо: Хавраас зуны цагт хоёр долоо хоног тутамд бордоно.
Тайралт: Шаардлагагүй.
Амралтын үе: Өвлийн цагт.
Шилжүүлэн суулгалт: Шилжүүлэн суулгалтанд тэр бүр дургүй учир шаардлагатай тохиолдолд л шижлүүлэн суулгана.
Үржүүлэх: Үрээр, мөчрөөр


Арчилгаа:

Хуурай агаартай, халуун паартай тасалгааны нөхцөлд энэхүү модлог шилмүүст ургамлыг ургуулах нь бага зэрэг хүндрэлтэй байж болно. Араукария буюу тасалгааны гацуур.
Араукария гэрэлэсэг ургамал боловч нарны шууд гэрэлд дургүй. Зуны цагт цэвэр агаарт тагтан дээрээ гаргаж болох боловч нарны шууд гэрлээс хамгаалаж өгөөрэй.
Цэюэр агаар, сэрүүн нөхцөлд дуртай.  


Араукарияг хонуулсан усаар усалдаг. Хавар болон зуны цагт усалгааг сайн хийдэг бөгөөд өвөл ид амралтын үеээр нь усалгааг эрс багасгана. Хөрсийг хатааж болохгүй.
Зуны цагт навчийг заавал шүрших бөгөөд өвлийн цагт ч мөн адил агаар хуурай нөхцөлд заавар шүршиж байна.  
 

Гурав болон дөрөвдүгээр сард шилжүүлэн суулгалтыг хийх тохиромжтой.
Үрээр болон мөчрөөр үржүүлэх бөгөөд үрээр тарьж байгаа тохиолдолд үрээ өгөнгүүт нь үрээ суулгаарай. Учир нь удаан хадгалсан тохиоллолд үр соёолох чадвараа амархан гээдэг байна. Үрээ суулган ваакуумдаад 18-20°С хэмтэй орчинд үрслүүлнэ. Үе үе агаар оруулах, шүршихээ мартууүзай. Үр соёолох хугацаа хоёр долоо хоногоос хоёр сарын хооронд болно. Анхны шилмүүст навчнууд гарсан тохиолдолд үрсэлгээг вакуум орчноос гаргаж болно.  
Мөчрөөр үрсэлгээ хийх гэж байгаа тохиолдолд хамгийн тохиромжтой үе нь гурав болон дөрөвдүгээр сар юм. Мөчрийг тайран үзүүрийг нь үндэслүүлэгч бодисонд дүрнэ. Түүний дараагаар элсэнд эсвэл элс шороо хольсон хөрсөнд суулгана. Үүний дараагаар суулгацыг ваакуумдана. Хэрэв доороос нь бага зэрэг халааж өгвөл үндэслэх нь арай хурдан байдаг. Тохиромжтой температур нь 24-26°С байх ба агаар оруулах, шүрших зэргийг өдөр тутамд хийнэ. Үндэслэх хугацаа нь ойролцоогоор хоёр сар. Тохиромжтой температураас бага температурт суулгац байгаа бол дөрөв юмуу таван сар болж ч үндэслэх нь бий. 


Гарч болох хүндрэлүүд:

 Хуурай агаарт тун дургүй. Агаар хэт хуурай бол навч шарлах боломжтой
Усалгаа ихдэх, хэт халуудах бол ургамал унжийх, гундах боломжтой.
Бордох үед зальц хангалтгүй бол ургалт удааширдаг