August 06, 2011

Согсоот ногоодой



Сарнатан (Liliaceae) овгийн ногоодойн төрөлд 215 орчим зүйлийн олон наст үндэслэг ишт ургамал байдгаас тасалгааны цэцгийн аж ахуйд хамгийн их тархсан нь согсоот ногоодой юм. Ишийн угаас багцлан гарсан шовх үзүүртэй, голоороо цагаан өнгийн судал бүхий нарийн урт зэв хэлбэрийн навч, 30-60 см урт унжсан цэцэглэгч иш, цагаан өнгийн болцуулаг үндэстэй сонгинолог ургамлын овгийн энэ өвслөг, олон наст ургамлын эх нутаг нь Өмнөд Африк болно. Цэцэглэгч ишийн дагуу цагаан өнгийн цэцгүүд цуварч дэлгэрнэ. Цэцэглэсний дараа ишийн үзүүрт залуу ургамлын үүсвэр болох агаарын үндэстэй багц навч үүсдэг. Согсоот ногоодой томорч ургах үедээ ийм цэцэглэгч иш түүний үзүүрт үүсэх эдгээр багц агаарын үндэстэй залуу ургамлын үүсвэр олноор бий болно. Согсоот ногоодой энэ агаарын үндэстэй багц навчтай хэсгээрээ амархан үржинэ.

No comments:

Post a Comment