Мөнгөний мод буюу крассула нь арчилга багатай цэцэгсийн тоонд багтдаг. Фенг шуй сонирхогчид энэхүү цэцэгийг дэмий ч нэг сонгоогүй бололтой.
Их навчтай бас навчнууд нь эрүүл ургаж байвал гэрт мөнгөний асуудал байхгүй. Харин мөнгөний мод маань өвдөх, эсвэл навч нь унаж байвал мөнгөний асуудал бий болож байна гэж үздэг. Ер нь бол энэ цэцгийг эрүүл сайхан ургуулахын тулд ерөнхий арчилгааг мэдэх хэрэгтэй.
Мөнгөний модны бүдүүн навч нь өөртөө чийг агуулаж байдаг Тийм учраас усалгааг бага хийнэ. Усалгааг ихдүүлэж байснаас багадуулсан нь дээр. Хэтрүүлэн услах нь уг ургамлыг үхэхэд ч хүргэх магадлалтай.
Мөнгөний модыг суулгах хөрсөнд элс заавал байна. Кактус эсвэл бусад суккулент ургамлын бордоогоох сард нэг удаа мөн бордож байна.
Энэ цэцэгний бусад арчилгаа, хэрхэн саглагар олон мөчиртэй ургуулах тухай, фенг шуй ба мөнгөний мод зэрэг мэдээллүүдийг өмнө нь оруулаж байсан тул илүү ихийг нуршсангүй. Хэрэв та өмнөх мэдээллүүдийг уншиж амжаагүй бол таны баруун гар талд байгаа шошгоос Мөнгөний мод гэсэн хэсгийг харна уу
No comments:
Post a Comment