December 18, 2013

Угандагийн клеродендрум

Угандагийн клеродендрум нь арчилгаа хамгийн бага шаарддаг цэцэгсийн нэг юм. Цэцэг нь эрвээхийтэй төстэй учир цэнхэр эрвээхий ч гэж нэрлэх нь бий. Энэ нь олон наст цэцэг юм.





Цэцэг маш хурдан ургадаг тул хавар болон намрын улиралд - жилдээ хоёр удаа шилжүүлэн суулгах хэрэг гардаг. Цэцэгнийхээ саванд дренаж хийх ёстой.

Тасалгааны нөхцөлд зуны цагт  +22…+25 градус, харин өвлийн цагт  +12…+16 байна. Зуны цагт тагтандээрээ гарган нэвт салхинаас хамгаалан агаарт гаргах нь тохиромжтой.  Цэцэгийг зөөлөн усаар услах, шүрших зэргээр ургуулдаг.
Нарны шууд гэрэлд дургүй бөгөөд гэрийнхээ хамгийн их гэрэлтэй газар цэцэгээ байрлуулаарай.
Үрээр болон мөчрөөр үржүүлэх боломжтой. Мөчир усанд маш амархан үндэслэдэг.
Изображение





No comments:

Post a Comment