March 08, 2014

Араукария буюу тасалгааны гацуур



Араукария — Araucaria


Эх орон: Өмнөд Африк
Цэцэглэлт: Тасалгааны нөхцөлд цэцэглэх нь ховор
Ургалт: удаан
Гэрэл: Гэрэлсэг боловч нарны шууд гэрэлд дургүй. Сүүдэрт ч ургах чадвартай.
Температур: Зуны цагт 18-25°С, өвлийн цагт 14-15°С.
Усалгаа: Зуны цагт тогтмол, өвлийн цагт усалгааг багасгадаг.
Чийшил: Өндөр.
Бордоо: Хавраас зуны цагт хоёр долоо хоног тутамд бордоно.
Тайралт: Шаардлагагүй.
Амралтын үе: Өвлийн цагт.
Шилжүүлэн суулгалт: Шилжүүлэн суулгалтанд тэр бүр дургүй учир шаардлагатай тохиолдолд л шижлүүлэн суулгана.
Үржүүлэх: Үрээр, мөчрөөр


Арчилгаа:

Хуурай агаартай, халуун паартай тасалгааны нөхцөлд энэхүү модлог шилмүүст ургамлыг ургуулах нь бага зэрэг хүндрэлтэй байж болно. Араукария буюу тасалгааны гацуур.
Араукария гэрэлэсэг ургамал боловч нарны шууд гэрэлд дургүй. Зуны цагт цэвэр агаарт тагтан дээрээ гаргаж болох боловч нарны шууд гэрлээс хамгаалаж өгөөрэй.
Цэюэр агаар, сэрүүн нөхцөлд дуртай.  


Араукарияг хонуулсан усаар усалдаг. Хавар болон зуны цагт усалгааг сайн хийдэг бөгөөд өвөл ид амралтын үеээр нь усалгааг эрс багасгана. Хөрсийг хатааж болохгүй.
Зуны цагт навчийг заавал шүрших бөгөөд өвлийн цагт ч мөн адил агаар хуурай нөхцөлд заавар шүршиж байна.  
 

Гурав болон дөрөвдүгээр сард шилжүүлэн суулгалтыг хийх тохиромжтой.
Үрээр болон мөчрөөр үржүүлэх бөгөөд үрээр тарьж байгаа тохиолдолд үрээ өгөнгүүт нь үрээ суулгаарай. Учир нь удаан хадгалсан тохиоллолд үр соёолох чадвараа амархан гээдэг байна. Үрээ суулган ваакуумдаад 18-20°С хэмтэй орчинд үрслүүлнэ. Үе үе агаар оруулах, шүршихээ мартууүзай. Үр соёолох хугацаа хоёр долоо хоногоос хоёр сарын хооронд болно. Анхны шилмүүст навчнууд гарсан тохиолдолд үрсэлгээг вакуум орчноос гаргаж болно.  
Мөчрөөр үрсэлгээ хийх гэж байгаа тохиолдолд хамгийн тохиромжтой үе нь гурав болон дөрөвдүгээр сар юм. Мөчрийг тайран үзүүрийг нь үндэслүүлэгч бодисонд дүрнэ. Түүний дараагаар элсэнд эсвэл элс шороо хольсон хөрсөнд суулгана. Үүний дараагаар суулгацыг ваакуумдана. Хэрэв доороос нь бага зэрэг халааж өгвөл үндэслэх нь арай хурдан байдаг. Тохиромжтой температур нь 24-26°С байх ба агаар оруулах, шүрших зэргийг өдөр тутамд хийнэ. Үндэслэх хугацаа нь ойролцоогоор хоёр сар. Тохиромжтой температураас бага температурт суулгац байгаа бол дөрөв юмуу таван сар болж ч үндэслэх нь бий. 


Гарч болох хүндрэлүүд:

 Хуурай агаарт тун дургүй. Агаар хэт хуурай бол навч шарлах боломжтой
Усалгаа ихдэх, хэт халуудах бол ургамал унжийх, гундах боломжтой.
Бордох үед зальц хангалтгүй бол ургалт удааширдаг


No comments:

Post a Comment