June 17, 2014

Өнгө нь хувирдаг хибискус

Hibiscus mutabilis буюу өнгө нь хувирдаг хибискусийн тухай


Энэ хибискус буюу хятад сарнай нь бутлаг ургамал бөгөөд ургалт хурдтай цэцэг юм. Юуны түрүүнд цагаан цэцэг гардаг бөгөөд өнгө нь алаг, ягаан гэж хувирч өөрчлөгддөг тул хувирамтгай хибискус хэмээн нэрийддэг байна.


  

 Гэрэлсэг ургамал бөгөөд агаарын чийг өндөр байх хэрэгтэй тул шүршиж байх шаардлагатай гэнэ. Ерөнхий арчилгаа бол бусад хятад сарнайтай ижил юм байна.


 


Энэ цэцэгний үрийг тарьж туршиж үзлээ.

Хамгийн эхлээд нэг өдөр марганцтай усанд дэвтээлээ.

2014 оны 5-р сарын 8нд
Марганцтай усанд дэвтээж байгаа нь

 
Марганцтай усанд нийт нэг хоног буюу 24 цаг дэвтээлээ.
Үүний дараагаар хөвдтэй, перлиттэй хөнгөн хөрс бэлтгэж кексны саванд хөрсөө хийлээ. Кексны нэг удаагийн сав өөрөө таглаатай, гэрэлтдэж харагддаг тул ваакуум орчин бий болгоход их амар юм
 
Заа хөрсөө хийсэний дараа нийт арван үрээ суулгалаа. Ерөнхийдөө их гүн суулгаагүй. Үрээ суулгасны дараа услаж болдоггүй. Ус нь үрийг бүр доош нь аваад явах, үр ургаж адахгүй болох магадлалтай тул хөрсөө шүршигчээр сайн гэгч шүршээд таглаад тавилаа

Ингээд ваакуум орчин үүсэж байна. Энэхүү саваа хамгийн гэрэлтэй цонхон дээрээ тавьчихлаа.

Үүнээс хойш өдөрт нэг удаа савыг нээн цөөн хэдэн минут агаар оруулах, савны таглаа болон бусад газарт тогтсон усыг нь арчиж цэвэрлэх, шаардлагатай бол шүрших зэрэг арга хэмжээ авсан болно

Энэ өдрөөс хойш дөрвөн хоногийн дараа анхны үр соёолож ийм хөөрхөн юм ургаад гараад ирлээ
Харин дахиад гурван өдрийн дараа нийт дөрвөн үрсэлгээ ургаж гарсан байна. Уул нь нийт арван үр тарьсан. Үүнээс дөрвийг нь л ургуулаж чадлаа

Харин өнөөдөр 6 сарын 17. Үрээ суулгаснаас хойш яг нэг сар, 9 хоног өнгөрсөн байна
Өнөөдрийн байдлаар цэцэг маань нэг иймэрхүү байна

Одоо хэд хоногоос нэг нэгээр нь тус тусад нь суулгавал илүү хурдан томорч ургана.
Тэгээд л ийм том бут болоод цэцэглэхийг нь хүлээх л үлдлээ дээ





 




No comments:

Post a Comment