Энэ цэцэг маань арчилгаа багатай боловч ургах тун дуртай цэцэг юм. Маш олон сорт байдаг ба цэцэгнүүд нь өнгө өнгө байдаг. Цэцэгчидийн хамгийн дуртай цэцэгсийн нэг юм
Гэрэлтүүлэг
Бальзамин буюу усан цэцэг нь гэрэлд дуртай ургамал боловч нарны гэрлээс хол байлгана. Сүүдэрлэг газар ургах дургүй.
Температур
Зуны цагт 20-22°С, өвлийн цагт 15°С-с доошүгй газарт байна.
Агаарын чийгшил
Агаарын чийгшилд тун дуртай бөгөөд 20°С -с дээш температурт өдөрт хоёр удаа навчийг нь усаар шүршинэ.
Усалгаа
Чийгэнд дуртай учраас усалгаанд ч мөн дуртай юм. Хөрсийг хатаах хэрэггүй.
Бордоо
Хавар болон зуны цагт 15 хоног тутамд минерал ба органик бордоогоор бордоно.
Цэцэглэлт
Голцуун 6-8 сарын турш цэцэглэдэг бөгөөд заримдаа жилийн турш цэцэглэнэ. Гэрэлтүллэг болон температурыг нь тохируулвал шүү дээ
Шилжүүлэн суулгалт
Хоёр жил тутамд шилжүүлэн суулгалтыг хийнэ.
Үржүүлэх
Үрээр болон мөчрөөр үржүүлдэг. Үрээр тарих бол үрээ хоёрдугаар сарын сүүлээр суулгана. 10-15 хоногийн дараа соёолох ба 3-4 сарын дараа цэцэглэж эхэлдэг.
No comments:
Post a Comment