June 29, 2012

Мөнгөний модыг хэрхэн гоё ургуулах вэ

Мөнгөний модыг гоё ургуулах, хайрлах тусам түрийв маань зузаардаг гэлцдэг. Тэгвэл хэрхэн сайхан ургуулах вэ Яг энэ зураг шиг





 crassula-ovata-grubosz-j_3136 (500x511, 49Kb)


4da2cf14e537a (640x480, 69Kb)


49aae391-4f04-d538-aec5-f1f0e193203c (500x375, 33Kb)




Мөнгөний модыг голцуу өргөн хирнээ гүн биш саван суулгах нь тохиромжтой байдаг. Цэцэгний үндэсний систем нь гүнрүүгээ биш дээшээгээ байдаг.

Нарны шууд гэрэлд эсвэл хурц нартай цонхон дээрээ энэ цэцгийг ургуулаж болохгүй. Бага зэрэг сүүдэрлэг нарны шууд гэрлээс хамгаалсан орчин илүү тохиромжтой. Зуны цагт агаарт, эсвэл тагтан дээрээ байлгасан нь дээр. Мөнгөний модыг хэд хоноод л тэр байранд нь эргүүлэж тавиад байх нь бүх талаасаа жигд ургах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Дандаа нэг талаараа байгаад байх нь тэр талруугаа илүү ургаж сүүлдээ тэр талруугаа хазайна гэсэн үг.

Байнга услах шаардлагагүй, дээд хөрс хатаад ирэхийн үед услаарай. Илүүдэл ус нь өвдөхөд хүргэнэ. Хоносон бүлээн усаар услаарай.


Дөрөвдүгээр сараас эхлээн есдүгээр сар хүртэл сардаа нэг удаа бордоорой. Байнга шилжүүлэн суулгах хэрэггүй. Хоёр жилдээ нэг удаа байхад болно. Олон дахин шилжүүлэн суулгах нь үндсэнд муугаар нөлөөлдөг байна.

Боломжтой бол навчин дээрхи тоосыг өдөр бүр арчиж байгаарай. Учир нь энэ тоос нь мөнгөний цэцгийг амьсгалхад тээртэй болгодог байна. Түүнээс гадна тоосгүй навч илүү сайхан мөн гэрэлтэй байдаг нь мөнгөний энергитэй нь ч холбоотой гэнэ шүү.


Сэтгэлээсээ хайрлан ургуулсан цэцэг бүр эзэндээ ээлтэй байж эзнээ баярлуулдагий адил мөнгөний цэцэг маань ч сайхан ургах нь таньд л тустай. Фенг Шуй болон мөнгөний цэцэгний тухай унших хүсэлтэй байгаа бол өмнө нь оруулсан сэдвүүдээс уншаарай. Таны баруун гар талд мөнгөний мод гэсэн сэдэв байгаа. Тэндээс хараарай.


img_7649261438ce6da132b615e9a34abd93 (450x450, 40Kb)



1270914266_87065829_1-----1270914266 (391x460, 52Kb)
Теги:  

3 comments:

  1. баярлалаа.

    ReplyDelete
  2. сайн байна уу? манай мөнгөний мод их том сайхан болсон юм аа. Гэхдээ энэ жилээс хазайгаад унах гээд байх шиг бахийн, ямар арга хэмжээ аввал дээр вэь баярлалаа

    ReplyDelete
    Replies
    1. Нэг байрлалдаа удаан байхаар нэг талруугаа хайзаж ургадаг шүү. Тиймээс эргүүлж тавьж байх хэрэгтэй.

      Delete