Энэтхэгийн
өмнөд хэсгээс гарсан энэхүү гоёмсог цэцэг нь мөнхий ногоон бутархаг
ургамалд багтана. Тасалгааны нөхцөлд кроссандра 30-50 сантиметр урт
ургадаг.
Кроссандрагийн
навч нь 8 см хүртэл урт ургана. Торгон, зөөлөн бас гялалзсан ногоон
навчтай бөгөөд 5-р сараас эхлэн 9-р сарын сүүл хүртэл цэцэглэлт
явагддаг.
Та гэртээ
кроссандра тарихаар шийдсэн бол энэхүү цэцэгний хамгийн зөв байршил нь
нарны шууд гэрлээс хамгаалсан газар юм. 15 хоногт нэг удаа 5-н сараас
9-р сар хүртэл борддог.
Кроссандра нь
агаарын чийгшилийг шаарддаг цэцэг учраас өдөр бүрт навчийг нь шүршиж
агаар хуурай болхоос сэргийлнэ. Харин услахын хувьд бага зэрэг услана.
Энэхүү цэцгийг 2 жилд нэг удаа шилжүүлэн суулгана.
Үрээр болон мөчрөөр үржүүлдэг. Үрийг хаврын цагт суулгадаг бол мөчрөөр жилийн аль ч улиралд үржүүлэж болно. 20-22 градуст 3-4 долоо хоногийн хугацаанд үндэслэнэ.
Хэрэгтэй зөвлөгөө:
- Цэцгээ олон мөчиртэй, олон цэцэгтэй байлгахын тулд чимхэлт хийнэ,
- Хангалтгүй гэрлээс болж цэцэглэлт удааширч болно.
- Нарны шууд гэрэл болон нэвт салхинаас хол газарт байрлуулна.
- Өрөөний температуртай ижил температуртай усаар усална.
No comments:
Post a Comment