180 см хүртэл өндөртэй ургадаг мөнхий ногоон навчтай бутархаг ургамал юм.
Өмнөд Африк болон Хятдаас гаралтай.
Зун цэцэглэдэг.
Цэцэглэлт болхоор гэрээр дүүрэн анхилуун үнэртэй болдог. Цэцгийн голч нь 8 см хүртэл байдаг.
Байршил
Нарны шууд гэрлээс хамгаалан гэрэлтэй газарт байрлуулна. Зуны цагт агаарт байлгаж болох хэдий ч цэцэглэлт эхлэнгүүт тасалгаанд оруулсан нь дээр.
Өвлийн цагт 16-20С температурт байлгаж амраана.
Усалгаа
Хөрсийг чийгтэй байлгадаг. Усалгааг өрөөний температуртай ижил зөөлөн усаар хийнэ.
Хөрс
Гардения нь хүчилтэй хөрсөнд илүү дуртай Тиймээс сардаа нэг удаа лимоны хүчил сул хийсэн усаар нэг удаа услаад байж болно. Калий агуулсан бордоогоор бордоно.
Үржүүлэх
Мөчрөөр үржүүлэж болно. Мөн үрээр тарина. Илүү өтгөн ургуулахын тулд чимхэлт хийдэг.
No comments:
Post a Comment