March 02, 2013

Элиатор сортын хайтан

Бегония Элатиор / Begonia Elatior (син. B. hiemalis - бегония зимняя)

Хайтан төрөл бөгөөд булцуугүй, үндэстэй хайтан юм. 
Маш үзэсгэлэнтэй цэцэгтэй юм байна.
Гэрэлтүүлэг.
Сарнисан гэрэлд дуртай. Хэрэв таны хайтан урагшаа харсан цонхон дээр байралдаг бол зуны цагт шууд нарны гэрлээс хамгаалаарай. Сүүдэртэй газраас илүү гэрэлтэй газарт ургах дуртай байдаг.
Температура. Зуны цагт 20-25°С байна. Нэвт салхинд дургүй бөгөөд хүйтнийг тэсвэрлэхдээ муу. Өвлийн цагт 18°С-с их буулгах хэрэггүй.
begonia elatior
Агаарын чийгшил. Зун шүршиж болох боловч өвөл, намрын цагт шүрших хэрэггүй.
Усалгаа. Усалгаа ихдэх, багадахад Элатиор сортын хайтан эмзэг байдаг. Зуны цат хөрс хатхаар усалгааг хийдэг бол өвлийн цагт усалгааг багасгадаг.
Цветение бегонии Элатиор
Хөрс. Энэ төрлийн хайтангийн хөрс тэжээллэг, хөнгөн байх хэрэгтэй.

begonia hiemalis
Бордоо. Ургалтын ид үед цэцэглэдэг цэцэгний бордоогоор долоо хоногт нэг удаа бордоно. Минералтай бордоо илүү тохирдог. 



Чимхэлт. Өвөл өнгөрхөд хайтан маань хэлбэргүй ургасан байдаг учир хавар тайралт хийж 5-7см урт мөчир үлдээх нь дээр байдаг. Энэ үеээр чимхэлт хийсэн нь дээр.

Үржүүлэх. Элатиор сортын хайтанг мөчрөөр хаврын цагт эсвэл зун дуусах үед үржүүлэх боломжтой. Бусад үед үржүүлэх нь үндэслэх магадлалыг бууруулдаг байна.
Шууд суулгаж үндэслүүлэх бол хүлэрт хөрс,  перлит, вермикулит зэргийг хэрэглээрэй. Мөн усанд үндэслүүлэх боломжтой.
Харин үрээр тарих гэж байгаа бол тасалгааны нөхцөлд бол жилийн аль ч улиралд суулгаж болно.
 

1 comment:

  1. Миний хайтан цэцгээ гөвчихлөө. Дэлгүүрт их сайхан цэцэглэж байсан, гэрт авчраад хэдхэн хоногийн дотор л цэцэггүй болчихлоо. Яаж цэцэглүүлдэг юм бол доо.

    ReplyDelete