|
|
Бутархаг, мөнх ногоон навчтай, өндөр ургадаг гэх мэт дотроо олон төрөл байдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь Кофе арабика юм.
Тасалгааны нөхцөлд ургаж байгаа томхон кофены модноос бид жилдээ хагас кг хүртэл кофе авах боломжтой.
Тасалгааны нөхцөлд голдуу 1-1,5 метр ургадаг. Сарнисан гэрэлд дуртай. Хэт хурц гэрэл нь навчийг түлэх, шарлуулах, хатаах зэрэгт хүргэдэг бол сүүдэртэй газарт ургаж байгаа модны ургалт удааширдаг байна. Тохирох температур нь 25- 30°С. Өвдийн цагт бол ойролцоогоор16°С.
Ид ургалтын үед усалгааг сайн хийж өгөх хэрэгтэй бөгөөд хөрс дөнгөж хатаж эхэлхэд дараагийн усалгааг хийнэ. Хэт их усалгаанд навчаа гөвдөг. Өвлийн цагт усалгааг багасгана.
Байршил Гэрэлтэй, агаарын солилцоо сайтай газар илүү тохиромжтой. Нарны хурц гэрлээс хамгааралаарай. Тасалгааны нөхцөлд шүршүүлэх дуртай цэцэг юм
Үржүүлэх Үрээр болон хагас модорхог мөчрөөр үржинэ. Үрээр тарихын тулд шинэ үр хэрэглэдэг. Маш богино хугацаанд соёолох чадвараа алддаг. 1-2 сарын дотор соёолдог. Үрээр тарьсан нөхцөлд 4-5 жилийн дараа цэцэглэдэг.
Шилжүүлэн суулгалт Хоёр жилд нэг удаа хаврын цагт шилжүүлэн суулгалт хийнэ.
No comments:
Post a Comment