March 24, 2012

Зузаахайг цэцэглүүлсэн туршлагаас

Нэгэн Орос эмэгтэй зузаахайг хэрхэн тариж байсан тухай бичсэн тэмдэглэлийг олж орууллаа.

 
Удаан цэцэглэгдэг бас арчилгаа их шаардаад байдаггүй учраас би зузаахайд хайртай байдаг.
Каланхоэ Каландива
Хамгийн анхны зузаахайгаа би нилээд хэдэн жилийн өмнө хавар худалдан авч байсан юм. Шууд л шар, улбар шар болон улаан өнгийн гурван зузаахай авсан юм. Энэ гурав маань хамтдаа ямар гоё харагддаг гээч



Каланхоэ Каландива


Хамгийн өндөр нь улаан өнгөтэй зузаахай байлаа.
Каланхоэ Каландива

Тэр үед би энэ цэцэгний тухай, мөн арчилгааг нь огт мэдэдгүй байсан юм. Хамгийн сонин нь цэцгийн дэлгүүрийн худалдагч надтай адил бараг л мэдэдгүй шахам хүн байв. Миний ганц мэдэж байсан зүйл гэвэл бүдүүн том навчийг нь хараад суккулентийн төрлийн ургамал байна гэдгийг л мэдэж байлаа. Тэгээд суккулентэд тохиромжтой хөрс худалдан авлаа. Би алдаагүй байв. Миний таамаглал зөв байж.
  Интернетээс мэдээлэл хайн хэрхэн арчилах тухай олж авлаа. Хэцүү биш юм байна. Хэтрүүлэн услаж болохгүй, байнга шилжүүлэн суулгахад дургүй.

Зуны турш цэцэглэлээ

Зөндөө олон цэцгийн бундуй үүсэж байв. Зуны турш цэцэглэлээ
 
Повторное цветение каланхоэ

Өвлийг зузаахай маань ажрахгүй давлаа.
Деревца каланхоэ Каландива


Хавар

Хавар боллоо гэхдээ нэг ч бундуй гарахгүй байна шүү. Хэрхэн цэцэглүүлэх тухай мэдээлэл хайж эхэллээ

Хэсэг хугацаанд харанхуй газар байлгаад эргээд гэрэлд гаргаж ирж цэцэглүүлдэг ч гэж хэлэх хүн байлаа.

Зөвлөгөөг дагалаа гэхдээ мөн л цэцэглэсэнгүй.

Хоёр жилийн дараа

Эцсийн эцэст цэцэглэдэггүй гурван сайхан том модтой боллоо.
«Адилхан ийм гурван модоор би яах юм бэ?» гэж нэг өдөр бодогдоод хамгийн гоё хэлбэртэйг нь өөрөө авч үлдээд нөгөө хоёрыг нь хаядаг юмуу гэж бодож эхэллээ. Яг хаях гэсэн чинь хаяж чадахгүй. Дэмий тайраад үндэслүүлэхээр шийдлээ.

Суккулентын төрлийн ургамал маш амархан үндэслэдэг. Хоёр мөчир тайраад шууд нэг вааранд зоочихлоо.

Тэгсэн чинь гайхамшиг!
Үндэслээд цэцгийн бундуй үүслээ.

Зацвели укорененные черенки каланхоэ


Ингэж зузаахайг хэрхэн цэцэглүүлэх талаар санаандгүй мэдэж авлаа.


Эхний жилүүдэд зузаахайн шинэ сортууд худалдан авч өөрөө зохиож янз бүрээр суулгаж байлаа.
Каланхоэ Каландива


 

Каланхоэ Каландива

Белый сорт каланхоэ Каландива

Каланхоэ Каландива

Каланхоэ Каландива

Каланхоэ Каландива и каменная роза

Каланхоэ Каландива

 

 

5 comments:

  1. сайн байна уу, цэцэгний шинэ сайт олсондоо баяртай байна. их сайхан мэдээлэлтэй юмаа.
    Яагаан , цагаан зузаалайгаас чинь үрсэлгээ авья,

    ReplyDelete
  2. Сайнуу хөө энэ зузаахайнууд минийх бишээ хөө Харин надаа зархаар бэлдсэн зузаахай гэвэл шар улаан 2 өнгө л байна өөр өнгө байхгүй

    ReplyDelete
  3. Сайн уу, мэдээлэл тавьсанд баярлалаа
    Би саяхан нэг зузаахай аваад бүгд цэцэглээд тэгсэн одоо ямар цэцэгний бундуй гарч ирэхгүй юм. Бас навчных нь ирмэгнүүд хатаад байх юм энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй биз?

    ReplyDelete
  4. усалгааг нь ихдүүлээд байгаам болуу

    ReplyDelete
  5. тэхээр яаана гэсэн үг вэ өндөр ургасан зузаахайгаа цэцэглүүлж чадкуу тараад шинээр ургуул гэж бгаа юм уу яг яааж цэцэглүүлнэ гэнээ

    ReplyDelete