Ялдам цэцэг хүнд хэцүү арчилгаа шаардадгүй бөгөөд үржүүлэхэд ч амар байдаг. Ялдам цэцгийг бут болгон ургуулаж болох ба мод ч болгон ургуулаж болдог. Тасалгааны нөхцөлд ч, гадаа ч ургах чадвартай.
Төрөл
Фуксия блестящая (Fuchsia fulgens) -1-2 м өндөр бүхий үргэлжид ногооноороо байдаг бутархаг ургамал.
Фуксия боливийская (Fuchsia boliviana Carriere)
Фуксия магелланская (Fuchsia magellanica)
Фуксия щитковидная, или тирсецветковая (Fuchsia corymbiflora).
Фуксия тонкая (Fuchsia macrostemma)
Фуксия трехлистная (Fuchsia triphylla).
Фуксия лежачая (Fuchsia procumbens)
Фуксия изящная (Fuchsia gracilis)
Фуксия гибридная (Fuchsia hybrida)
Арчилгаа
Гэрэлтүүлэг
Ялдам цэцгийг арчилах нь хэцүү биш. Түүнд хагас сүүдэрлэг орчин илүү тохирно. Харин ялдам цэцэг нэвт салхинд дургүй бөгөөд цэцэглэж байх үед нь байршлыг нь солиход мөн дургүй байдаг гэнэ.
Температур
Хамгийн тохиромжтой температур нь 20-25C. Зуны цагт ялдмыг тагтан дээрээ гаргаж болно.
Өвлийн цагт ялдам бусад цэцэгсийн адил амардаг. Температур нь 5-10C байна. Гэхдээ ялдам маань тасалгааны нөхцөлд ч өвөлжин амарч чаддаг боловч энэ тохиолдолд ихэнхи навчаа гөвдөг байна.
Агаарын чийгшил
Хавар зуны цагт ялдам цэцгийг шүршинэ. Амарч байх үед нь шүршихгүй. Харин тасалгааны нөхцөлд амрааж байгаа бол шүршиж байна.
Усалгаа
Хавраас намар хүртэл ялдам цэцгийг хөрс хатангуут услаж байна. Гэхдээ хөрсийг хэт хатааж болохгүй. Хөрс чийглэгдүү байх хэрэгтэй. Харин амарч байх үед усалгааг багасгана.
Бордоо
Хавраас намар хүртэл ялдам цэцгээ цэцэглүүлэхийн тулд хоёр долоо хоног тутамд нэг удаа бордоно харин өвлийн цагт бордохгүй.
Шилжүүлэн суулгах
Хаврын цагт шилжүүлэн суулгана.
Цэцэглэлт
Зөв усалгаа бордоо хоёр байхад ялдам маань хавраас намар хүртэл цэцэглэдэг. Ялдам цэцгийг хэлбэржүүлэн ургуулах нь илүү үзэмжтэй бөгөөд хавраас эхлэн чимхэлт хий өгнө.
Ингэж ургуулхад дор хаяж гурван жил шаардагддаг гэнэ.
Үржүүлэх
Мөчрөөр болон үрээр үржүүлнэ
.
Uneheer huurhun tsetseg shu:)
ReplyDeleteХөөх шөнө унтахгүй цэцэг хараад сууж байгаа юмуу :)
DeleteUdurt zavgui baigaa oirdoo, shunu gertee l hardag bolod bga, heheeh
ReplyDelete