Хан боргоцойг тарихад бэлтгэх
Та тарих хан боргоцойгоо сонгохдоо дээд талыг нь л сайн анхаарарай, Муудсан, хөлдсөнг биш эрүүл ногооныг худалдаж авна.
Хутгаар дээд талыг нь маш болгоомжтой эвтэйхэн авна. Доод талын навчийг нь авч 1 см орчим бэлдэнэ.
Хутгаар дээд талыг нь маш болгоомжтой эвтэйхэн авна. Доод талын навчийг нь авч 1 см орчим бэлдэнэ.
Усанд үндэслүүлэх боломжтой. Хан боргоцойг хэрхэн үндэслүүлэн гэрт тарих тухай өмнөх хан боргоцойны тухай сэдвүүдээс уншина уу
Үндэслүүлхэд хамгийн тохиромжтой температур нь 25-27 градус юм. Өвлийн цагт шууд дааран дээрээ тавиж болно. 1,5-2 сарын дотор үндэслэнэ. Шинэ навч бий болход бүрэн үндэслэсэн гэж үзэж болно.
Хан боргоцойг арчилах
Хан боргоцой нь гэрэлсэг ургамал юм. Тиймээс зуны цагт 28-30 градус, хамгийн багадаа 25 градус температурт байна. Харин өвлийн цагт 22-24 градус, хамгийн багадаа 18 градус байна. Хамгийн бага температураас буулгаж болохгүй бөгөөд ургамал үхэх аюултай. Өвлийн цагт нэмэлт гэрэлтүүлэг тавиж өгөөрэй.
Усалгааг маш багаар хийнэ. Буцалсан усаар эсвэл борооны усаар услана. Усалгаа хооронд хөрсийг бага зэрэг хатаана. Мөн бүлээн усаар навчийг шүршинэ.
Бордох
2-р сараас эхлэн 9-р сар хүртэл 10-15 хоног тутамд бордоно.
Шилжүүлэн суулгах
Хан боргоцойг жил бүр шилжүүлэн суулгах шаардлагагүй. Хан боргоцойн үндэс нь том биш юм.
Цэцэглүүлэх
Хан боргоцойг зөв арчилсан нөхцөлд 3-4 жилийн дараанаас цэцэглэнэ. Энэ үед навчны урт 80-90 см болдог. Зарим нөхцөлд хан боргоцойг цэцэглүүлэх шаардлага гардаг. Цэцэглүүлэх хэд хэдэн арга байдаг.
Арга 1:
Хамгийн энгийн арга бөгөөд этилен юм. Үүнд 1 цайны халбага кальцийн карбидыг 0,5 литр усанд хийнэ. Устай саваа таглаад нэг хонуулна. Нэг долоо хоногийн турш өдөр бүр энэхүү уснаасаа 50 г усыг ургамлынхаа гол руу хийнэ. Ингэж нэг долоо хоног усалсны эцэст сар хагасын дараа цэцэглэнэ.
Арга 2:
Утах арга юм. Полиэтилен торыг ургамалдаа өмсүүлнэ. Ваарныхаа хажууд тамхи асааж, эсвэл уугиж байгаа нүүрс ч юмуу 10 минут орчим тавина. Тун болгоомжтой байгаарай. Галын аюулгүй байдлыг сахих шаардлагатай. 7-10 хоногт 2-3 удаа утна. Хан боргоцой маань 2-2,5 сарын дараа цэцэглэнэ.
Арга 3:
Ваартай ургамлаа том полиэтилен торонд хийнэ. Мөн түүн дотор 3-4 алим эсвэл улаан лооль хийнэ. Энэ бол энгийн арга боловч цэцэглүүлэх магадлал дээрхи 2 аргаас бага юм.
Цэцэглэх ба жимсээ өгөх
Цэцэглэлт ойролцоогоор 2 долоо хоног үргэлжилнэ. Цэцэг бий болонгуут эрдэстэй бордоогоор бордож эхлэнэ. Жимс нь 5-7 сарын хугацаанд боловсорно. Гэрийн нөхцөлд хан боргоцой0,3 – 1,5 кг байдаг.
Энэ үед жижигхээн маамуунууд нь хажуу талаас нь гарч ирэх ба 20 хүртэлхи жижигхэнүүд бий болно. Тэдгээрийг дээрхи аргаар үндэслүүлэн ургуулаж болно. Ингэснээр та ойр дотныхондоо бэлэглэх, өөрсдөө гэртээ идэх болон тооны хан боргоцойтой болох боломжтой.
4 жил боллоо. үхдэг ч үгүй ургадаг ч үгүй нэг эд байна. ургаж навч нь томрохгүй юм, үхэж навч нь унахгүй юм. хэмжээ нь хэвээрээ л байна
ReplyDelete