January 12, 2013

Долларын модны тухай


 , буюу «Долларын мод»


Замиокулькас () — Африкийн халуун орноос гаралтай, арчилгаа маш багатай цэцэг юм.

Замиокулькас  нь булцуутай юм. Тиймээс усалгаа маш бага хийнэ. Усалгаа ихэдвэл булцуу илжирч цэцэг үхэх аюултай




Арчилгаа


Температур: Өвлийн цагт тохиромжтой температур нь  16-18 °C.

Гэрэл Гэрэлсэг гэхдээ сарнисан гэрэлд дуртай. Зуны цагт агаарт байлгах үүднээс тагтан дээрээ гаргах нь илүү. 

Усалгаа: Маш бага. Дараагийн усалгаа хүртэл ус хатсан байх шаардлагатай. Усыг нь ихдүүлснээс багадуулсан нь дээр. 

Бордоо: Дөрөвдүгээр сараас наймдугаар сарт хүртэл хоёр долоо хоног тутамд бордоно. Кактус болон суккулентийн бордоо нь илүү дээр. 

Агаарын чийгшил: Замиокулькасйг байнга шүршээд байх шаардлагагүй. Гэхдээ заримдаа навчийг нь шүрших, бүлээн шүршүүрт оруулах нь зүйтэй. 

Шилжүүлэн суулгалт: Хавар бүр шилжүүлэн суулгалт хийнэ. Дренаж заавал хийх шаардлагатай. 

Үржүүлэх: Бут буюу булцуугаар, навчаар болон мөчрөөр үржүүлнэ. 











1 comment:

  1. hi heregtei medeelel ugsund bayrlalaa. usand undesluuleh shaardlagagui shuud isheer n shoroond suulgah uu?

    ReplyDelete