Катарантус буюу чоёо.
Чоёо нь олон наст ургамал юм.Арчилгаа
Байршил. Нарны шууд гэрэл багатайдуу гэрэлсэг орчинд дуртай.Ваар. Хурдан ургадаг цэцэг тул томхон сав тохирно. Гэхдээ мэдээж жижиг үрсэлгээнд жижиг үрсэлгээний сав болно.
Температур. Зуны цагт 20 - 25 °C, өвлийн цагт 12 - 18 °C.
Агаарын чийгшил. Агаарын чийшил шаарддаг тул навчийг нь шүрших, ваарны сууринд ус хийх зэрэг арга хэмжээ авна.
Усалгаа. Энэ цэцэгт усалгаа маш чухал юм. Хөрс хатхад навч нь унах, хуйлрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ер нь бол хавар зуны улирлуудад усалгааг тогтмол сайн хийнэ. Гэхдээ хэт их усалгаа нь үндэсийг илжрүүлэх талтай.
Шилжүүлэн суулгалт. Жил бүр шилжүүлэн суулгахдаа ваарыг нь томруулна.
Унжиж ургадаг чоёо
Бордоо. Сардаа хоёр удаа бордоно.
Амралтын үе. Тэр бүр амардаггүй, ургах дуртай цэцэг юм. Амраахаар бол сэрүүн боловч хангалттай гэрэлтэй газар цэцгээ тавина.
Сайэ байна уу. Чоёо цэцгээ мөчрөөр үндэслүүлэх гэсэн ерөөсөө үндэслэхгүй юм. Усандаа үндэслэхгүй цэцэглээд байгаад хатаад байх юм. Яаж үндэслүүлэх вэ.
ReplyDeleteМинийх их удаан хугцааанд үндэслэсэн. Одоо Цагаан чоёо мини цэцэгээ өгөхөө байчилхаа яваал дээр бэ
ReplyDelete