Голландын ботаникч Радермахер-н нэрээр нэрлэгдсэн.
Товрууш нь мөнхийн ногоон мод юм.
Гэрэл
Нарны хурц гэрлээс хамгаалан гэрэлтэй орчинд байрлуулаарай. Өвөл хангалттай гэрэл гаргаж өгөөрэй. Тэгэхгүй бол сунаж ургах гээд байдаг.
Температур
Тохиромжтой температур нь 20-25°C. Өвлийн цагт 10-13°C-аас бага байж болохгүй. Агаарт дуртай боловч нэвт салхинд дургүй.
Агаарын чийгшил
Товрууш нь агаарын чийгшилд дуртай цэцэг юм. Бүлээн шүршүүрт оруулах, навчийг нь шүрших зэрэгт дуртай.
Услагаа
Хавар зуны цагт усалгааг сайн хийх бөгөөд намраас өвлийн цагт усалгааг багасгана. Зөөлөн хонуулсан усаар услага.
Бордоо
Тавдугаар сараас эхлэн сард хоёр удаа бордоно. Навчаараа гоёдог ургамлын бордоогоор борддог.
Шилжүүлэн сууулгалт
Шилжүүлэн суулгалтыг хавар бүр хийнэ. Залуу ургамлыг жил бүр, харин олон жил ургаж байгаа модыг шаардлатай тохиолдолд л хийнэ (ерөнхийдөө 2-3 жилд нэг удаа).
Үржүүлэх
Мөчрөөр болон үрээр үржүүлэх боломжтой.
Хүндрэлүүд
Навч шарлах, унах – гэрэл дутхаар.
Сунаж ургах — гэрэл дутах.
Навч хэт жижиг байх — гэрэл дутах эсвэл бордоо дутагдах.
Навчны үзүүр хатах — хэт хурц гэрэл эсвэл хуурай агаар
Товруушийн навч унах тухай
Буруу арчилгаа болон хэт усалснаас болж навч унадаг. Усалгааг огт хэтрүүлэж болохгүй.
|
Мөн түүнчлэн нарны гэрэлд дуртай боловч хурц наранд дургүй цэцэг учир зөв байршилд цэцгээ тавих хэрэгтэй.
|
Өөр нэгэн боломжит баримт нь гэрийн уур амьсгал хэцүү буюу хэрүүл шуугиантай, ер нь гэр бүлийн уур амьсгал дулаан биш бол навчаа гөвдөг.
Товрууш ургах бүх нөхцөл нь бүрдээд арчилгаа зөв тохиолдолд навч эргэж ургадаг байна.
This comment has been removed by the author.
ReplyDeletesain bnu? ene tsetsgiig zarj bga yu? avmaar bnaa?
ReplyDelete