Хайлт хийх

Loading...

November 22, 2011

Алаг халганай


Алаг халганай буюу Coleus




Алаг халганай тариж үзээгүй хүн ч бараг байхгүй байхаа даа. Ургахдаа амархан бас арчилгаа нээх шаардадгүй, мөн улаан, ногоон, улбар шар, хамба хилэн гээд олон өнгийн гоёмсог цэцэг юм. Надаа 4-5 өнгө нь байгаа бөгөөд заримдаа нийлүүлээд нэг саванд суулгасан нь гоё харагддаг



Хөрс: Ширэгэн, навчин, ялзмаган хөрс, элсийг 4:3:2:1-н харьцаагаар хольж найруулсан хөрсөн орчинд сайн ургана.
Гэрэл: Гэрэлсэг ургамал учир нарлаг гэрэлтэй нөхцөлд байлгана.
Дулаан: Дунд зэргийн дулаан байранд хэвийн сайн ургана. Өвөл 16-18°С-аас доошгүй дулаан нөхцөлд байлгана.
Усалгаа: Хавар зуны эрчимтэй ургах үед нь тогтмол сайн усалж, өвөл усалгааг багасгана.
Үржүүлэг: Алаг халганайг мөчир, үрээр үржүүлдэг. Мөчир нь усанд амархан үндэслэнэ.

Зусландаа  болон хашаагаа алаг халганайгаар тохижуулах нь амархан бөгөөд гоёмсог харагдуулдаг байна.



 Хашаагаа тохижуулах талаар нэг заваараа тусад нь сэвэл болон зурагнууд оруулнаа. Хэн нэгэнд нь хэрэг болож юуны магад.

3 comments:

  1. Tand deed talaasaa 4deh n urselgeegeer bii yu?

    ReplyDelete
  2. Одоо надаа ганцхан улаан хүрэн нь байгаа Час улаан нь гоё байгаа биз

    ReplyDelete
  3. Харин тийм. дээр үед энэ хаа сайгүй бараг бүх албан газарт байдаг байсан, одоо нээх харагдахаа больжээ

    ReplyDelete