November 23, 2011

Саваргана


Саваргана нь халуун орны ургамал бөгөөд навчаараа гоёдог ургамалын тоонд зүй ёсоор багтдаг. Иймээс гэрээ энэхүү цэцгээр чимэх нь үзэмжтэй бөгөөд гоёмсог харагдуулдаг байна. 

Агаар болон гэрийн тавилганаас ялгарсан бодисыг шүүхдээ гаргуун гэлцэнэ. Чийглэг агаар болон сарнисан гэрэлд дурламтгай. Байршлыг нь олон дахин солиход тун дургүй гэнэ шүү.  Зуны цагт навчийг шүршиж өгдөг. Ус нь зөөлөн мөн бүлээн байна. Өвлийн цагт усалгааг багасгах ба зуны цагт тагтандээрээ агаарт гаргаж болно. 
Энэхүү цэцгийг гэмтээдэг хамгийн том асуудал нь аалзны тор юм. Буруу усалгаа ба арчилгаанаас үүсэлтэй бөгөөд мөн навчин дээр толбо үүсэх ч боломжтой юм байна. 

Энэхүү цэцгийг үрээр тарих нь хамгийн тохиромжтой.Үрээр тарих хугацаа нь 1 ба 2-р сар юм.  Навчаар үндэслүүлэх боломжтой ч гэсэн хэцүү байдаг. Навчийг элсэнд суулган доод талаас нь халааж өгдөг гэдэг. Амжилттай болвол нилээд удаан хугацааны дараа ургаж эхэлдэг. Магадгүй тийм болхоороо энэ цэцэг цэцгийн үзэсгэлэн худалдаа болон цэцгийн дэлгүүрүүдээр жирийн цэцэгсийг бодвол арай үнэтэй байдаг байх. 

Сониноос гэвэл саваргана маань хамгийн урт настай цэцгийн тоонд ордог юм байна. 

No comments:

Post a Comment