November 26, 2011

Алтанзул тарих


Алтанзулд том сав хэрэггүй, суулгах сав нь 13 см диаметр орчим байхад болно.  Ихэнх нөхцөлд алтанзулын 9 сарын сүүлээр 10-р сарын эхэнд суулгадаг. Таны алтанзул цэцэг хэзээ цэцэглээсэй гэж хүсэж байна? Тэр хугацаанаас 1,5 – 2 сарын өмнө алтанзулын булцуугаа суулгаарай.Савнаасаа шалтгаалан та нэг саванд хэдэн ч булцуу суулгах боломжтой. Гэхдээ булцуунууд өр хоорондоо хүрэхгүйгээр суулгаарай. Булцууны дээд талыг хөрсөн дээр ил гаргаарай. Үүний дараагаар суулгасан булцуугаа амраана. Хэд хэдэн амраах арга байдаг. Нэгт, алтанзулаа суулгасан вараа бараан өнгийн уутанд хийн сэрүүн газар хадгалах. Энэхүү сэрүүн газрын нэг нь хөргөгч байж болно. Хамгийн гол нь та хөрс болон булцуугаа хатааж болохгүй, их усаар услаж мөн болохгүй. Тийм болхоор суулгасны дараагаар усаар хөнгөн шүршээд далд хийж болох юм гэж би хувьдаа бодлоо. Ингэснээр булцуу үндэслэж ургаж эхлэнэ.

Ургалт эхлэн соёолоод эхлэхэд алтанзулаа та хөргөчнөөсөө гарган өрөөндөө оруулаж болно. Өрөөний хамгийн тохиромжтой температур бол +12 градус. Харин алтанзул нь гэрэлд дуртай боловч нарны гууд тусгалаас хамгаалаарай. Цэцэглэлтийг удаашруулахын тулд шөнийн цагаар алтанзулыг илүү сэрүүхэн газарт байрлуулаарай. Хонсон усаар цэцгээ услаарай. Хөрс нь чийгтэй байх хэрэгтэй. Энэ үед алтанзулыг бордож болно. Алтанзулыг цэцэглэнгүүт санаагаа амрааж болохгүй шүү. Үргэлжлүүлэн арчилах шаардлагатай. Цэцгээ услах, бордох хэрэгтэй шүү.

Цэцэглэлт дуусаж цэцэг нь гандахад цэцгийг нь хайчилаж болохгүй. Учир нь дараа жил дахин цэцэглүүлэхийн тулд гандаж буй цэцэг шаардлагатай бүхнээ булцууруугаа дамжуулах байдаг. Цэцэг өөрөө унаж навч нь гандаж эхэлхэд навчийг нь тайрч аван булцууг дараагийн намар хүртэл эргээд хадгална. Дараагийн намар дээрхи аргаар эргэн суулгаж цэцэглүүлэрэй.

No comments:

Post a Comment