May 04, 2012

Мөнгөний модыг хэлбэржүүлэн ургуулах

Ийм гоё мөнгөний модтой болмоор байна уу


3936667_2e8f6a (525x700, 318Kb)


Таны мөнгөний мод ганцхан мөчир байгаад дээшээгээ л ургаад байна уу? Ингэж сагсайж олон мөчир гарахгүй байна уу?

Та энэ зургандээр байгаа шиг мөнгөний модоо ургуулах хүсэлтэй байгаа бол чимхэх л хэрэгтэй болж дээ.



Чимхэх гэж яана гэсэн үг вэ???
Мөнгөний модны хамгийн дээд талын хоёр тийшээгээ харсан хоёр навч шинээр ургаж байгаа биз дээ? Тэгвэл тэр шинээр гарч байгаа хоёр жижиг навчийг чимхээд авчина. Ингээд л аваад байхаар хоёр навч нь гурав дөрөв болоод л ургаад байна даа.

Тайралт хэрхэн хийхүү?

Та ямар хэлбэрт оруулмаар байа түүгээрээ тайралт хийгээд байж болно.

Тайралт хийж авсан мөчрөө яах вээ?
Амархан үндэслэдэг тул үндэслүүлээд дахиад л нэг мөгөний модтой болчино шүү дээ. Усанд шууд үндэслүүлэж болно эсвэл шууд хөрсөнд суулгаж болно.


No comments:

Post a Comment