May 13, 2012

Ялдам цэцгийг үндэслүүлэх арга

Ялдамыг усанд үндэслүүлэх

Хамгийн энгийн арга нь усанд үндэслүүлэх юм. 



Иймэрхүү хэмжээтэйгээр ялдамаа тайрч аваад усанд хийнэ.

Устай саваа гэрэлтэй гзар байрлуулна. Усаа байнга солиж байхаа мартуузай.

 7-10 хоногийн дараа үндэслэх эхэлдэг.

Хөрсөнд үндэслүүлэх

Вермукулит, хүлэрт хөрс эсвэл шороонд шууд үндэслүүлэж болдог. Үүний тулд хэдхэн навчтай богино мөчир үндэслүүлнэ.


Суулгасныхаа дараа ваакуумдах эсвэл ийм саванд хийнэ. Ингэснээр чийгийг гадагшаа алдагдуулахгүй. 

Өдөрт хэд хэдэн удаа нээж агаар орууллдаг Энэ тохидолд  2-3 долоо хоногийн дараа үндэслэдэг. 

Ус сайн шингээдэг материалд үндэслүүлэх

Өөртөө ус сайн шингээж авдаг материалд үндэслүүлнэ.
Материалаа зурган дээрхи хэмжээтэйгээр дөрвөлжилөн хайчилна.



Сууринд нь буюу саванд нь тасалгааны дулаантай ижил ус хийнэ. Мөн ваакуумдана эсвэл таглахаа мартуузай. 

К-10 хоногийн дараа үндэс гарна.
Хөрсөнд шилжүүлэн суулгахдаа энэнтэй нь хамт суулгаж болно.




2 comments: