1.
2.
Нил цэцэг эсвэл баримгана цэцэг байнга цэцэглэж бидний нүдийг баясгаж байдаг. Харин ажил ихтэй хүмүүс цэцгээ цагт нь усалхаа мартдаг, эсвэл зуны цагт хөдөө гадаа яваад цэцгээ хэд хоногоор услахгүй явах хэрэг ч гардаг. Тийм учраас утсан усалгаа буюу нил болон баримгана цэцгийн хэрхэн доод талаас нь услах тухай сэдэв орууллаа,
1.
Юуны түрүүнд ваараа бэлдэнэ.
2.
Харин дараа нь дренажаа хийнэ. Дренажаа зүгээр л хөөсөнцөрөөр хийлээ
3.
Бат бөх томхон утас бэлдэнэ.
4.
Утасны өргөн ямар ч баж болох ч энэ зурган дээр байгаа шиг байвал хамгийн тохиромжтой.
5.
20 см утас тайрч авна
6.
Утсаа шургуулна,
7.
Дренаж утас хоёр бэлэн болонгуут хөрсөө хийнэ.
8.
Хөрсөө дүүртэл нь хнийнэ
9.
Заа одоо цэцгээ шилжүүлэн суулгана.
10.
Хуучин ваарнаас нь цэцгээ болгоомжтой авчихлаа.
11.
Өмнөх ваараараа хэмжээ авлаа. Заавал ингэх ч шаардлагагүй л дээ
12.
Цэцгээ хэр гүн суулгах баримжаагаа л авч байна
13.
14.
15.
Цэцгээ шилжүүлэн суулгангуутайй дээд талаас нь нэг удаа сайн услаад авна.
16.
Харин одоо доогуур нь гарсан утсаа устай саванд хийчинэ дээ. Хэд хоноод л доод устай саванадаа усаа нэмхээ мартуузай. Энэ бол нил болон баримгана цэцгийг услах хамгийн түгээмэл арга юм |
No comments:
Post a Comment