May 05, 2012

Хүнсний ногоо цонхон дээр



Хавар… Хүний биенд витамин дутагддаг үе. Дэлгүүрээс тэр болгон бид шинэ ногоо худалдаж аваад байж чададгүй. Яавал дээр вэ? Тэгвэл гэртээ л та тарь!
 (500x400, 51Kb)

Тасалгааны нөхцөлд ногоон сонгино тарих нь тийм ч хэцүү биш. Жижигхэн сонгино дэлгүүрээс худалдан авч усанд хийж үндэслүүлнэ. Ингэхдээ сонгино нь устай савныхаа ёроолд хүрч болохгүй. Усыг нь өдөрт хоёр удаа солино.  Үндэслээд ирхээр өдөрт нэг удаа усыг нь солиход хангалттай. Үндэс нь сайн ургаад эхлэхээр хөрсөнд нь суулгана. 


 (500x375, 120Kb)
Тасалгааны нөхцөлд тарихад хялбар дараагийн ногоо бол яншуй. 2см диаметр бүхий нялх яншуйг мөн л дэлгүүрээс худалдаад авчина. 


 (180x240, 12Kb)
Үрээр бусад ногоог тарихад мөн тийм хэцүү биш. Хамгийн гол нь үрээ суулгаад ваакуумдах хэрэгтэй. Нартай газар үрээ тавихаа мартуузай


 (405x400, 70Kb)

Базилик мөн тасалгааны нөхцөлд арчилгаа багатай ургадаг. Бакилик тарих нөхцөлд хөрсөө бага зэрэг элстэй холиж бэлдэнэ. 1,5-2 см гүнд үрээ суулгах ба тохиромжтой температур нь +23аас +25 градус байна. 

 (293x361, 53Kb)


 (500x501, 140Kb)




 (500x266, 147Kb)
Салатны навч, улаан лооль, перец, бууцай гээд л маш олон ногоог цонхон дээрээ ургуулаад шинээр нь та хүнсэндээ хэрэглэж болно. Дэлгүүрээс хуучин мөн хэт хүчтэй бордоогоор бордсон эсэх нь мэдэгдэхгүй ногоо авч байснаас бүх талаараа эрүүл хүнс нь энэ болно. Нөгөө талаар мөнгөө хэмнэх нэг арга юм. 


No comments:

Post a Comment