Шимтэглэй ба түүний хүндрэлүүд
Yardener; Sydney Ellis
Навч
Навчны ирмэг шарлах - бордоо тэжээл дутагдсаных
Навч улаан хүрэн өнгөтэй болох - магний дутагдах, шөнө даарч хонох
Навч муудах - хачиг байгаа бол
Навчин дээрхи шар толбонууд - ширх байгаа бол
Навч шарлах, ургамал муудах - цагаан далавчит
Навчин дээр янз бүрийн хэмжээтэй толбонууд - мөөгөнцөрийн төрлийн өвчин
Тэжээл, бордоо дутагдах
Навчны ирмэг шаргалтаж эхэлдэг. Тэр тусмаа доод талын навчнууд. Шимтэглэйг долоо хоногт хоёр удаа борддог.Шөнө даарч хонох
Шөнө хүйтэн хонож байгаа бол навч улаан хүрэндүү болж ирнэ.Хэт халуун байх, хэт бордох
Хэрвээ хэт халуун байгаа бол эсвэл та хэт бордоод байгаа бол шимтэглэй цэцэглэдэггүй.Шимтэглэй дараахь шалтгаанаас болж цэцэглэдэггүй:
1). Азот багадсан;
2). Гэрэл багадсан
3). Өдөр шөнийн температурын хооронд хэт их зөрүү байгаа бол.
Та шимтэглэйгээ гэрэлтэй газарт байрлуулаарай, таны цонх хангалттай гэрэлгүй бол нэмэлт гэрэл ч гаргаж болно.
No comments:
Post a Comment