July 07, 2012

Бортголжин цэцэгний тухай

Үндсэн арчилгаа

 колерия

    Колерия (Kohleria) - буюу бортголжин цэцэг маань  Геснериевые овгийн олон наст ургамал юм. Энэ цэцэг нь ойролцоогоор 50 төрөл байдаг байна. 

Амрах үе

    Бусад цэцэгсийн адил энэ цэцэг маань амардаг ч амраахгүй бас өвөлжүүлэж болдог. Үүний тулд гэрэлтэй цонхон дээрээ байрлуулна.
    Сэрүүвтэр газар 12-15 градуст амраана. 

колерияколерияколерия

Гэрэлтүүлэг ба чийг

    Хавраас намар хүртэл усалгааг сайн хийх ба өвлийн цагт усалгааг багасгана. Амарч байгаа бол хөрсийг нь л хатаахгүйгээр тун бага услана. Навчных нь байдлаас шалтгаалан шүрших хэрэггүй гэдэг. Шүршиснээс болж навчиндээр цагаан толбо бий болдог. Тиймээс чийг өгөх зорилгоор ваарных нь тосгуурт ус хийж өгдөг. Гэрэлд дуртай ч нарны шууд гэрлээс хамгаалах хэрэгтэй.

Шилжүүлэн суулгах

Жил бүрийн хавар бортголжинг шилжүүлэн суулгадаг. Шилжүүлэн суулгахад дренаж заавал хийж өгнө!
Сардаа нэг удаа бордоно.

                                                                       Үржүүлэх
Бортголжинг үрээр, мөчрөөр болон бут хуваах маягаар үржүүлдэг.
Үрээр тарих бол үрийг нэг юмуу хоёрдугаар сард суулгаж дулаан газарт тавина.
Мөчрийг усанд үндэслүүлэх эсвэл шууд хөрсөнд суулгана. Дөнгөж шинэ навчнууд гарч ирэх үед чимхэлт хийх хэрэгтэй. Тэгвэл илүү саглагар сайхан ургана.

колерияколерияколерия

Гарч болох хүндрэл

Навчинд бор толбо бий болох – хүйтэн усаар услахаар голцуу бор толбо бий болно. Бүлээн усаар усалдаг. 
Навч шарлах - бордоог хэтрүүлэх, наранд түлэгдэх эсвэл хэт чийгтэй байхад навч шарлана
Навчинд цагаан толбо бий болхо - навчинд ус хүргэснээс.

No comments:

Post a Comment