July 21, 2012

Нөмөргөнө




1821795_RspatifillumIG1PRuhodPzaPrasteniemIG1 (656x90, 15Kb)
1821795_0a2935840d8fff0e1a5c5e06ccb2ffe1 (400x600, 81Kb)
 
Нөмөргөнө нь Төв ба Өмнөд Америкаас гаралтай цэцэг юм. Годонхойг эр хүний цэцэг гэдэг шиг нөмөргөнө нь эмэгтэй хүний аз жаргалын бэлэгдэл болсон цэцэг. 

Цэцгийн арчилгаа.
Маш амархан түлэгддэг учраас нарны шууд гэрлээс хамгаална. Гэрэлд дуртай цэцэг. Тийм болхоор сарнисан гэрэлтэй газарт ургуулна.


Дулаанд дуртай цэцэг бөгөөд хамгийн тохиромжтой температур нь 18-25 градус. Өвөл бол +12 градусаас багагүй. Нэвт салхинд дургүй.


  Зөв усалгаа маш чухал юм. Бусад цэцгийн адил зуны цагт усалгааг сайн хийж өвлийн цагт амарч байхад усалгааг бүүр багасгана. Услах ус нь зөөлөр хонуулсан ус байна.

Ер нь бол цэцэглүүлхийн тулд том саванд суулгадаггүй. Өндөр нарийхан ваар хамгийн тохиромжтой. Жил бүр шилжүүлэн суулгах ба дренаж заавал хийнэ.

spa 300x225 Цветы комнатные спатифиллум

Зуны цагт арван хоногт нэг удаа бордоно.


No comments:

Post a Comment