Хорыг хороор гэдэг шиг Байгалийн цэцгийг Байгалийн аргаар арчилах тухай Аймаар гарчиг өгчихлөө дөө
Та хөдөө орон нутагт байгаа бол эсвэл химийн бус аргаар цэцгээ бордох ба янз бүрийн амьтантай тэмцэх гэж байгаа бол таньд хэрэгтэй зөвлөгөө байна.
Янз бүрийн амьтан бас мөөгөнцөрийн эсрэг сармис. Сармисыг хоёр хуваагаад шууд хөрсөнд зоогоод үзээрэй.
Ширхний эсрэг бол өтгөн саван хэрэглэнэ. Нэг жижиг халбага саванг халуун усанд хийж уусгаад нэг литр орчим ус, нэг жижиг халбага спирт хийгэнд холиорой. Тэр усаараа ширхтэй ургамлыг шүршинэ. Харин нэг хоногийн дараа ургамлаа угааж савангаас нь салгаарай.
Та кофе хандлаж уудааг бол кофеныхаа шаарыг битгий асгаарай. Цэцгээ усалчих. Цэцгэнд тэжээл болно.
Өндөгний хальс байна. Усанд хальсыг нь хэд хонуулаад тэр усаар нь цэцгээ усалхад мөн л сайхан бордоо болно.
No comments:
Post a Comment