May 06, 2013

Зөвлөмж

Цэцэг сонирхоод эхний ээлжинд ямар цэцэг тарьвал зүгээр вэ гэж асуусан байсан. Миний бодлоор бол эхний ээлжинд хамгийн гүргэр, арчилгаа багатай цэцэгнүүд зүгээр боловуу гэж бодож байна.
Эдгээр цэцэгнүүд нь дараахь цэцэгнүүд байж болно:

Нэг
Шимтэглэй
Энэ нь өөрөө маш олон өнгийн дан болон давхар дэлбээтэй цэцэгнүүдтэй бөгөөд цэцэглэх дуртай цэцэг. Арчилгаа маш багатай. Навчийг нь шүршээд байх хэрэгггүй. Хөрс хатхаар дараагийн усалгааг хийхэд болно

Ер нь бол шимтэглэйг хамгаалах чадвартай, хэрүүл маргааныг зогсоох, тайвшруулах үйлчилгээтэй. Амьсгалын замын өвчнөөс хамгаалдаг гэж үздэг. Их олон давуу талтай цэцэг.








Хоёр
Нил цэцэг
Нил цэцэгийг зөв арчилхад мөн л өвөл зунгүй цэцэглэдэг. Навчийг нь шүршээд байх шаардлагагүй, Хөрс хатхад л дараагийн усалгааг хийнэ. Шимтэглэйтэй бараг ижил. Мөн их том замбараагүй ургаад байхгүй. Ишгүй тул дан навч, цэцэгнүүд л байдаг








Мөн модлог ургамлууд, агаар шүүж хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгнүүд арчилгаа багатай байдаг. Хөрс хатхаар услана мөн навчаараа гоёдог модлог ургамлуудыг шүршдэг.

                                                      Фикус буюу удамборын төрөл
                                                      Товрууш буюу аз жаргалын мод
Мөнхрөө


No comments:

Post a Comment