Бугенвиллея (Bougainvillea)
Арчилгаа
Гэрэл
Бугенвиллея нь гэрэлсэг ургамал юм. Байгаль дээр шууд хурц нарны гэрэлд ургадаг байна. Харин амралтых үед сэрүүнл (+12°C-с дээшгүй) үед хагас сүүдэрлэг газарт байрлуулаж болох хэдий ч хавар болмогц гэрэлтэй газар тавина.
Температура
Зуны цагт 20-25°С, маш сайн гэрэлтүүлэгтэй үеп хамгийн дээд температур нь 30-32°СХарин өвлийн цагт 12-14°С байх ба нэвт салхигүй орчин байх ёстой. Өвлийн цагт температур 18-20°С дээш байвал бугенвиллея
амрахгүй, ургалтын үе нь үргэлжлэж байна. Энэ тохиолдолд нэмэлт гэрэлтүүлэг шаардлагатай.
Агаарын чийгшил
Бугенвиллея нь өндөр агаарын чийгшилд дуртай учир байнга шүршиж байх нь чухал юм. Цэцэглэхээр бундуйлсан үед бундуй рүү нь ус шүршиж болохгүй. Харин өвөл амарч байх үед агаар нь маш хуурай байгаа нөхцөлд л шүршиж болно. Бусад нөхцөлд шүршиж болохгүй.
Услагаа
Идэвхтэй ургалтын үед дээд хөрс хатхаар өглөөний цагт бүлээн усаар услах нь тохиромжтой. Өвлийн улиралд усалгааг багасгах ёстой.
Бордоо
Хавар болон зуны цагт долоо хоног бүрт бордож байна. Намар болон өвлийн улиралд бордохгүй.
Тайралт
Хаврын эхэнд эсвэл цэцэглэж дууссаны дараа тайралт хийдэг.
Шилжүүлэн суулгалт
Залуу бугенвиллеяг жил бүр хаврын улиралд арай том саванд шилжүүлэн суулгадаг бөгөөд томорсон модыг бол 3-5 жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг.
No comments:
Post a Comment