May 06, 2013

Арчилгаа


Мандарин буюу жүрж нь олон наст ургамал бөгөөд маш сайхан, анхилуун үнэртэй ургамал юм. Хаврын улиралд жижиг цагаан цэцэг дэлгэрдэг. Жүржийн нэг л модноос 50 — 70 хүртэлхи жүрж авах боломжтой.

Цэцэглэлт                                                      Жимсээ өгч байгаа нь

Фото соцветие мандарина
Фото плоды мандарина

Ер нь бол гэрэлсэг ургамал. Хавар болоод дулаараад ирэхийн цагт жүржийн модыг цэвэр агаарт эсвэл тагтан дээрээ гаргаж болно. Харин өвлийн цагт мандариныг гэрэлтэй, сэрүүн газар өвөлжүүлдэг. Тохирох температур нь 10-14°C. Энэ үеэр ургамал маань унтаж амардаг тул ургалт нь ерөнхийдөө зогсдог. Сэрүүн өвөлжүүлэгүй нөхцөлд цэцэглэхгүй, жимсээ өгөхгүй байх магадлалтай.

Арчилгаа

Зуны цагт услагааг ихэсгэдэг бөгөөд хавраас зун дуустал минерал ихтэй бордоогоор арван хоног тутамд борддог. Агаарын чийг өндөр байх ёстой тул агаарын чийгийг нэмэгдүүлэхийн тулд өдөрт 2-3  удаа шүршиж байх хэрэгтэй. Мөн хажууд нь устай сав тавьж болдог.
Жүржийн мод маань 4 юмуу 5 нас хүртэл нь жил бүр хаврын улиралд шилжүүлэн суулгалт хийж савных нь хэмжээг томсгодог. Харин таван нас хүрсэнээс нь хойш 2-3 жилд нэг удаа савыг нь сольж болно.

Мандарин гэрэлсэг ургамал тул гэрэл дутагдахаар навч нь унаж, шарлаж эхэлдэг. Нялх ургамал бол үхэх магадлалтай. Нарны шууд гэрэлд бус сарнисан гэрэлтэй газар байрлуулаарай.  

No comments:

Post a Comment