Тасалгааны нөхцөлд мандарин тарих
Та ердөө идсэн мандариныхаа үрийг тариснаар мандарины модтой болох боломжтой.
Үрийг нь суулгаснаас хойш 3-4 долоо хоногийн дараа соёолоод ургадаг. Эхний хоёр жил тун удаан ургаж байгаа юм шиг санагддаг.
Дөнгөж соёолоод ургаж байгаа үрсэлгээ
Иймэрхүү навчтай болоод ирхээр нь салгаж суулгаж болно
Салгаж суулгахдаа үрсэлгээний сав, исвэл нэг удаагийн аяганд эхний ээлжинд салгаж суулгана. Учир нь том саванд суулгавал үндэс нь тэр саванд дүүртэл их удаан ургадаг.
Навчийг нь шүршиж байхаас гадна хөрс хатхаар дараагийн усалгааг хийж байна. Шаардлагатай бол дөрөвдүгээр сараас арван сар хүртэл сардаа хоёр удаа бордож байна
No comments:
Post a Comment