December 03, 2011

Үхрийн ордны цэцэгс


Цэцэглэдэг боловч намхандуу ургадаг цэцэгс нь Үхрийн ордонд төрсөн хүмүүсийн биеийн болон сэтгэлзүйн энергийг сайжруулахад чухал нөлөөтэй. Намхан ургадаг цэцэг гэдэг нь Үхрийн ордны зан аашийг илтгэдэг. Хамгийн анхны Газар махбодтой энэхүү орд нь газартай ойр байдаг. Тийм учраас намхан цэцэгс нь энэхүү ордод төрсөн хүмүүст ээлтэй. Харин яагаад заавал цэцэглэдэг цэцэг гэж? Энэхүү ордны Эзэн Гариг нь Венера шүү дээ.Заа ингээд Үхрийн Ордод төрсөн хүмүүстээ зориулаад ээлтэй цэцэгс ба тухайн цэцэгсийн утга учирын талаар материалыг Оросын нэгэн сайтнаас товчлон орчуулаж бэлдлээ.

Нил цэцэг /Узумбарская фиалка (сенполия)/

Нил цэцэг нь Венераг илтгэдэг цэцэг гэлцдэг. Харин нил цэцэг нь Үхрийн ордонд төрсөн хүнтэй тун ижил гэлтэй.


Цагаан өнгийн нил цэцэг нь бүх айлд тохиромжтой, тур тусмаа хүүхэдтэй айлд их ээлтэй гэдэг. Цагаан өнгө - ариухан, гэгээн бас гэнэн. Цагаан нил цэцэг нь гэрийг ариун байлгадаг. Муу муухай бодол санааг тэр цэвэрлэж ариутгадаг.




Улаан, ягаан өнгийн цэцэгтэй нил нь байнга мөнгө болон материаллаг эд зүйлс боддог айлд байхад тун сайн. Энэхүү улаан, ягаан өнгийн нил цэцэгсийн тусламжтайгаар та ажил төрөл, мөнгө ба материаллаг зүйл их бодож стрэсстэж өвчлөхгүй болно.



Хөх болон цэнхэр өнгийн нил нь бүтээлч санааг бэлэгдэнэ. Аливаа бүтээл болон гоо сайхантай холбоотой ажио төрөл эрхэлдэг бол энэ цэцэг тун хэрэгтэй шүү. Гэрийн муу муухай агаарыг цэвэрлээд зогсохгүй таны бүтээлч санааг улам өргөжүүлэх, сайжруулах талаас нь танд туслах цэцэг.

Нил цэцэг нь өөрөө Венера гаргийн билэгдэл бөгөөд түүнд Венера оршдог гэж үздэг. Нил цэцэгс нь бидний сэтгэлийг бүлээцүүлдэг. Сэтгэл нь тайван биш, эсвэл маш ихээр гацаардаж байвал энэ цэцгийг заавал гэртээ ургуулаарай. Хүүхдийн өрөөнд, тэр тусмаа хөхүүл хүүхдийн байгаа өрөөнд нил цэцгээ байруулаарай.

Цикламен /Цикламен персидский/

Цикламен нь олон хүнтэй ажилдаг, аливаа ажлыг удирдан зохион байгуулдаг хүмүүст тохирмжтой. Мөн түүнчлэн хүүхдүүд өөрсдөө тоглоомоо зохиож тоглон танд саад болохгүй. Ер нь бол энэхүү цэцэг бүтээлч үйл ажиллагаа эрхэлдэг айлд бүүр зүгээр гэнэ шүү.

Зузаахай /Каланхое Мангина/


Булцуут хайтан /Бенония/

Булцуут хайтан нь муу энерийг саармагжуулах, хүмүүсийн хоорондын буюу гэр бүлийн гишүүдийн хэрүүлийг ба хэл амыг зайлуулах үүрэгтэй юм.

Баримгана /глоксиния (синнингия)/


Хаваршил /примула/

No comments:

Post a Comment