December 04, 2011

Шинэ Жил ба Мөнгөний мод

Шинэ жилээр хүмүүс хүслээ шивнэн ид шидэнд мөн итгэдэг. Тэгээд хамгийн сонирхолтой нь хүн бүр тухайн шинэ онд аз жаргал ирнэ гэдэгт итгэдэг. Аз жаргал гэж тэгвэл юу юм бэ? Хүн бүр өөрийнхөөрөө хариулна байх.

Зарим хүмүүсийн хувьд аз жаргал гэж сайхан хайр, сайхан гэр бүл ба гэр бүлийн жаргал. Зарим хүмүүсийн хувьд мэргэжлийн карьер, харин бүүр ондоо хэсэг хүмүүст сайн ч бай муу ч бай өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амьдрах. Зарим хүмүүс байртай болох гэж мөнгөө хурааж байханд өшөө хэсэг хүмүүс санаа зовохгүйгээр мөнгө үрдэг.

Санхүүгийн нөхцлөө хэрхэн сайжруулаж толгойгоо зовоохгүйгээр мөнгөтэй болох вэ? Энэхүү хариултанд ажил мэргэжлийн, амьдралын болон сэтгэл зүйн олон зөвлөгөө, хариултууд бий. Түүнээс гадна, дом шившлэг ч байдаг аж.
Заа ингээд Шинэ Жилээр хүмүүс Мөнгөний модны тухай ярьж эхэлдэг.
Мөнгөний мод хэмээн нэрлэгддэг Крассула нь өргөндүү боловч хэт гүн биш ваар шаарддаг. Дулаан цагт Мөнгөний модыг агаарт гаргах нь зөв. Лагер луугаа эсвэл тагт руугаа гаргаж болно.

Мөнгөний модны навч зөөлөн. Хятдууд энэхүү зөөлөн навчинд маш хүчтэй энерги байдагт итгэдэг. Тиймээс Шинэ жилээр мөнгөний модоо улан лентээр чимэглэн зоос зүүхийг Фен Шуй заадаг. Аль эсвэл хөрсөнд нь зоос булаж болдог.

Түүнээс гадна Мөнгөний Модны хажууд эсвэл цаасан Лууг навчны ойр тавидаг. Учирнь энэхүү Луу таны мөнгө болон эд баялгийг хамгаалдаг хэмээн итгэдэг.

                                                     Доллартай хөзөр модны ёроолд 

Хүн юунд итгэх нь хүний дур. Миний танилуудаас зургаан айлд мөнгөний модн ургадаг. Тэдний хоёр нь санхүүгийн байдал дээрдсэн гэж үздэг. Тэдний санхүүгийн байдалд юу тус болсныг үнэхээр хэлж мэдэхгүй юм: мөнгөний модонд итгэх итгэл нь үү, зааврын дагуу мөнгөний модоо арчилан хайрлаж байсан хайр нь үү Хэлж мэдэхгүй юм.

Ямартаа ч гэсэн та Гэртээ мөнгөний мод тариж эд баялгийн зүгтээ байрлуулан ургуулаарай.

No comments:

Post a Comment