December 11, 2011

Таны гэрт - Лимоны мод

Лимон нь олон төрлийн витаминтай бөгөөд хүний биед ая тустай гэдэг утгаар нь олон хүмүүс гэртээ лимоны мод тарихыг хүсдэг. Гэрийг чимэглэх сайхан мод төдийгүй жимслэх явцад лимоны үнэр таны гэрт үнэртэх болно. Мэдээж хэрэг, бидний дэлгүүрээс худалдаж авдаг лимоныг бодвол гэрт ургасан лимон нь арай жижиг байдаг.


Лимоныг мөчрөөр болон үрээр тариж үржүүлдэг.  Лимоны мод нь гэрэлсэг ургамал юм. Хуурай агаарт тун дургүй. Харин нэвт салхинаас бүүр "айдаг". Агаарын чийгшил 40 хувиас бага нөхцөлд ургамал үхэж болно. Тийм болхоор халаалт ирсэн өвлийн цагт лимоны хажууд савтай ус тавиарай.
Лимоны модыг жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг.
Гэртээ лимоны мод тарих нь үлгэр биш бөгөөд ургах, жимслэх бүрэн боломжтой.

No comments:

Post a Comment