December 22, 2011

Сараана цэцэг


Lilium буюу Сараана цэцэг маань олон наст булцуут ургамал бөгөөд Сараантан овгийн цэцэг юм. 
Сараана нь ойролцоогоор 110 гаруй төрөл байх ба ихэнхи нь Европ ба Азид тархсан байдаг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Хааны ордонд чимэглэлийн зориулалтаар, мөн түүнчлэн эмчилгээний зориулалтаар хүртэл хэрэглэгдэнэ. Сарааны тухайн дуу болон домог бий.




Хөнгөн элсэрхэг хөрсөнд ургадаг ба булцууг үржүүлэх замаар цэцгийг үржүүлнэ. Үрээр тарих боловч ихэнх нөхцөлд шинэ сортыг гарган авхын тулд үрээр тарьдаг . 

                                                        Сарааны булцуу маамуутайгаа

Сарааны булцууг хөрсөндөө гүн суулгадаг.  Нарны гэрэлд сайн ургадаг ч сарнисан гэрэлд дургуй цэцэг юм. Усалгааг бага хийх ба навчинд ус аль болох хүргэхгүйг хичээгээрэй.  Бусад олон булцуут ургамлын адил арчилгаа шаарддаг. 



 Гэртээ тарисан байхад үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд үнэр анхилуун



No comments:

Post a Comment