December 12, 2011

Гиацинт

Гиацинт - тасалгааны булцуут ургамал юм. Гиацинт нь Грек хэлнээс орчуулвал "борооны цэцэг" юм.  Учир нь хаврын анхны борооноор энэхүү цэцэг маань цэцэглэдэг байна. Цэцэг нь маш сайхан анхилуун үнэртэй.

Гиацинт нь Сарааны овгийн олон наст ургамал бөгөөд гадаа болон гэрийн нөхцөлд ч сайхан ургадаг.

Булцуугаар үрждэг бөгөөд нялх булцууг тариснаас хойш 2-3 жилийн дараа цэцэглэдэг. Мөн үрээр ч тарих боломжтой боловч голцуу шинэ сортын гиацинт гаргаж авхын тулд үрээр таридаг байна.




Гиацинтын булцууг худалдан авахдаа булцууг нь сайн харж аваарай. Том эрүүл булцуу нь 4-6 см байдаг. Заавал хөрсөнд суулгахгүй усанд ч ургуулах цэцэглүүлэж болдог аж. Хөрсөнд суулгах тохиолдолд томваар зохиомжгүй бөгөөд 2 булцуу орох зайны вааранд нэг гиацинтын булцууг суулгадаг.


Хөрсөндөө суулгасны дараагаай сэрүүн газар байлгаарай. Хөргөгчигдөө байлгаж болно. Та Шинэ жилээр энэхүү цэцгээ цэцэглүүлэхийг хүсвэл 9-р сард, харин Мартаар цэцэглүүлхийг хүсвэл 10-р сард суулгаарай.
Гиацинтыг маш бага усалдаг, хатааж огт болохгүй.
Нилээд гэрэлсэг ургамал бөгөөд хангалтгүй гэрлийн улмаас навч нь шарлана. 
Арчилгаа болон усалгаа зөв байхад таны гэрийг хаврын эхэн сараас л эхлэн чимэх цэцэг шүү\

Гиацинтийн ургалтыг энд харуулсан байна:

6 comments:

  1. bi anh tarij bga yuma, tegsen ovoo huurhun yagaaraad tsetseglej ehelj bsnaa horchiigood ungu n har bolood uheed bn,,, ene yutai holbootoig heleed uguuch,,, usalgaag 7 honog orchimd 1 udaa bagaar hiij bsiiimaa

    ReplyDelete
  2. haij bsan yumaa endees olloo :)

    ReplyDelete
  3. Сайнуу? Блогоор минь тавтай морил Хангалттай гэрэлгүй газар байгаад тэгэж байгаам боловуу

    ReplyDelete
  4. sain bna uu? dunguj tsetseglej ehelj bsnaa nil yagaan bsn tsetseg maani tsetseg n tsagaan ungut bolood joohon horchiigood bh uma, ene uhej bna gsn ug u? bi gerelt gazar bailgadagiig n medeegu uma, odoo yahve?

    ReplyDelete
  5. Харинээ ажиглаж байхгүй юу даа гэрэлтэй газар байлгахаас гадна навч цэцэг 2ыг нь шүршиж болохгүй гэдэг шүү Энэ жилээ тэгээд өнгөрөөчвөл удахгүй булцуугаа амраачихна Тэгээд 10 сараас суулгахаар эргээд гоё цэцэглээд эхэлнэ

    ReplyDelete
  6. Гэрэлтэй газар байлгахаас гадна навч цэцэг 2ыг нь шүршиж болохгүй гэдэг Одоо ажиглаад л байж байгаад тэртээ тэргүй цэцэг нь унаад навч нь хатасны дараа булцуугаа хөрснөөс нь салгаад амраана шүү дээ Тэгээд 10 сард дахиад суулгахаар эргээд гоё цэцэг гарна

    ReplyDelete