December 03, 2011

Хонины ордны цэцэгс

Хонийн Орд нь "Гал" махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Тийм болхоор гал адил улаан цэцэгстэй цэцэгс нь энэхүү Ордныхонд ээлтэй болно. Заа ингээд Хонины Ордод төрсөн хүмүүстээ зориулаад ээлтэй цэцэгс ба тухайн цэцэгсийн утга учирын талаар материалыг Оросын нэгэн сайтнаас товчлон орчуулаж бэлдлээ.

Анар жимсний мод /Гранат/


Хониы Ордны Эзэн гариг нь Марс юм. Анар жимс нь Марс гаригийн нэгэн билэгдэл бөгөөд аз жаргалын нэгэн төсөөлөл юм. Тиймээс аз жаргалгүй, хүүхдүүдийн инээдгүй болон гутранги үзэлтэй хүмүүсийн гэрт анар жимсний модыг тун ургах дургүй гэдэг.Тиймээс зочдын өрөөндөө буюу олон хүмүүс орж гарсан, шуугилдан инээсэн өрөөндөө байрлуулаарай.
Анар жимс нь нарын энергийг өөртөө шингээж байдаг. Тиймээс таны аз жаргалтай өдрүүлийг уртасгаж танд илүү их баяр баясгалан, аз жаргалыг авчирна.


Шимтэглэй /Улаан эсвэл ягаан өнгөтэй/ /Герань/


Улаан, ягаан өнгийн шимтэглэй нь энд "гал унтраах" үүргийг гүйцэтгэнэ. Таны гэрт хэл ам, хэрүүл болох, эсвэл та маш олон юманд сэтгэлээ зовоодог бол заавал шимтэглэйг гэртээ ургуулаарай. Шимтэглэй нь уур хилэнгий гал болон хардалтын галыг бууруулаж, унтрааж өгдөг.

Азалия

Энэхүү цэцэг нь хэл ам, уур уцаар гээд муу муухай энергийг зайлуулаж өгнө. Тэр тусмаа та ажил дээрээ юмуу хүмүүсийн дунд байнга хэл ам, эсвэл хов живэнд орооцолдоод байвал энэхүү цэцгийг гэртээ тариарай

Бортголжино /Колерия/


Булцуут хайтан /Бегония королевская/


Сүүт өвс /Молочай/
Өргөсөөр зэвсэглэсэн гал улаан цэцэгтэй энэхүү цэцэг нь таныг болон таны гэрийг найдвартай хамгаална.

No comments:

Post a Comment