December 27, 2011

Хашаандаа амрах газар гаргах

Танайд эсвэл таны зуслангийн газар зочид ирэх гэж байна уу? Цэцгээр чимэглэсэн хашаандаа байгалийн сайханд зочидтойгоо юм яриж суухыг хүсэж байна уу? Аль эсвэл өглөөнийн сонин уншингаа цэцэгсээ харан нэг аяга кофе уухыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол ширээ сандал гаргаж тавих нэгэн газрыг хэрхэн хямд аргаар хийхыг энд зааж өгие.

Эхний алхам: Байршлаа сонгох.

Первый шаг: выберите участок и прорисуйте границу
Эхний алхам: байршлаа сонгон хил гаргах

Хоёр дах алхам: бэлтгэлээ базаах. Гаргасан хилээ янзална. Жишээ нь энд дугуй хэлбэртэй газар сонгосон байна. Хүрзээр тэрхүү газраа бага зэрэг хонхойлгож өгнө. Хэтэрхий гүн ухаж болохгүй. Дээд хязгаар нь 30 см байна.


Второй шаг: сделайте песчаную подушку
Хоёр дах алхам: ухаж бэлдсэн газраа элсээр дүүргэх

Одоо элсээр дүүргэн тэгшлээрэй. Түүний дараагаар элсээ бага зэрэг чийгшүүлэн элсээ суулгаж өгөөрэй.

Гурав дах алхам: чулуутай ажиллана. Ямар чулуу сонгох нь харин таны дурын хэрэг.

Третий шаг: подготовьте камень
Гурав дах алхам: чулуугаа бэлдэх

Дөрөв дэх алхам: чулуугаа суулгах. Элсэн дээр чулуугаа суулган ирмэгүүдээр нь ба дунд зайнуудаар нь элс дүүргээрэй. Энэ нь бага зэрэг тэгш биш суулгасан чулуунуудыг тэгш болгож өгнө. Харин дараа нь талбайгаа услаарай. Үүний дараа дахиад л эслээр чигжин дахин услана: Үүнийг ерөнхийдөө 3 удаа давтаж хийснээр таны талбай илүү тэгш болох учиртай. Талбай хатсаны дараа хил гаргаж хийсэн шлангаа одоо авч болно.


Четвертый шаг: заполните швы песком
Дөрөв дэх алхам: чулуугаа суулган элсээр чигжих

Тав дах алхам: хамгийн сүүлчийн алхам. Бэлэн болсон талбай дээр та хүссэн загварын ширээ сандалаа гарган тохижуулах юм.

Пятый шаг: расставьте мебель и аксессуары
Тав дах алхам: талбайгаа тохижуулах

Шаардлагатай гэвэл ойр хаьд нь та дуртай цэцэгсээ тариж болно. Заа ингээд таны гэгээлэг бодлууд, мөрөөдлүүд энд л байх болно. Амжилт.

No comments:

Post a Comment