December 15, 2011

Нэг наст гэсэрт цэцэг - Астра

"Астра" буюу гэсэрт цэцэг нь Грекээр "од" гэсэн үг. Домогт өгүүлснээр гэсэрт цэцэг нь ододтой холбоотой ба тэнгэрийн ододтой шөнийн цагаар холбогддог хэмээн үздэг. Тиймээс шөнийн цагаар гэсэрт цэцэгсийн хажууд чимээгүйхэ суувал гэсэрт цэцэгс хэрхэн тэнгэрийн одтой шивнэлдэхийг дуулна гэдэг байж.


Нэг наст гэсэрт цэцэг нь таныг тагтыг болон таны хашааг гайхамшигт цэцгээрээ чимнэ.6-р сарын сүүлээр 9-р сарыг дуустал цэцэглэн таныг баярлуулна. Хамгийн гол нь салхинаас хамгаалагдсан, нарны гэрэлтэй газар л ургуулахад болно. Хүйтэнд тэсвэртэй. Арчилгаа багатай учраас цэцэгчид хашаандаа болон тагтан дээрээ энэхүү сайхан цэцгийг ургуулах дуртай байдаг.
Өнөө цагт нэг наст гэсэрт цэцгийн 800 гаруй төрөл бүрийн өнгийн сортууд бүртгэгдсэн байдаг. Нэг наст гэсэрт цэцгээс гадна тасалгааны олон наст гэсэрт цэцэг ч бий.
Гэсэрт цэцгийг үрээр тарих ба үрээ суулгаснаас хойш долоо хонгийн дараа гэхэд л соёолоод эхлэнэ.
Дараагийн жил та гэсэрт цэцгээ дахин тариж хашаагаа болон тагтаа чимэх бол намар нь гэсэрт цэцэгнийхээ үрийг түүхээ бүү мартаарай.
Эрүүл ургаж байгаа гэсэрт цэцэг нь өөрөө үрээ өгдөг юм. Тиймээс хойтон жил та дахиад д энэ сайхан цэцгийг тарих боломжтой.

No comments:

Post a Comment