December 05, 2011

Гэрлийн шилээр террариум хийх

Гэрлийн чийдэнгээр террариум хийж сурах уу бүгдээрээ?




Танд хэрэг болох зүйлс:
- хайч
- пинцет /нарийн хавчаар гэдэг байх/
- гэрлийн чийдэн /ламп/
- автирк гэж яриад байдаг байхаа


Заа хамгийн түрүүнд гэрлийн лампанд байгаа бүхнийг нь гаргаад авна шүү дээ





Түүний дараагаар террариумаа унагаахгүй тогтоохын тулд хөл хийх хэрэгтэй болно. Үүнийг ердөө хоёр дусал цавуугаар шийдчихнэ





Дүүргэх материалыг элсээр хийнэ. Эхний ээлжинд элсээ угааж духовка дотроо хатаана





Дараа нь хэдхэн цайны халбага элсийг гэрлэндээ хийнэ





Жижиг ургамал, хаг өвс зэргийг хийлээ

Энэ дашрамд нэгэн мэдээлэл хүргэхэд дараах зурган дээр байгаа ургамал / өвсний төрөл нь террариум хийхэд хамгийн тохирожтой гэнэ. Тэгээд нэтээс зургийг нь хайж орууллаа. Харин Монголоороо яг юу гэдгийг нь 100 хувь би хэлж мэдэхгүй л байна. Толь бичгээс хархад хөвд, хаг өвс гэсэн 2 утга гараад байдаг. Мэддэг нь сэтгэгдэл дээр бичээд хийж үзэх гэж байгаа бусаддаа хэлээд өгөөрэй.





Хүсвэл та хэдэн ширхэг үзэмжтэй чулуу, эсвэл амьтан хийсэн ч болно дотор нь. Заа ингээд та гэрлийн шилээр хүссэн ургамалтай террариумаа хийгээд сурлаа. Харин одоо туршаад үзээрэй. Ер нь бол террариум гадаадад үнэтэй зарагддаг юм байна лээ. Өөрсдөө сураад хийгээд байвал зүгээр гэж бодон энэхүү хичээлийг чадах ядхаараа бэлдэн орчууллаа. Та үнэлгээ өгөхөө мартуузай. Амжилт

No comments:

Post a Comment