Дулааны улирал наашлаж л байна. би 2-р сард нилээд хэдэн цэцэг тарих гээд бэлтгэлээ базааж байна. Хавар анхныхаа хэдэн цэцгийг дэлбээлүүлэх гээд энэ өвөл нилээд хэдэн алтанзул, сараана, гиацинт бас мускари тарисан. Тэр хэд маань овоо ургаж л байна, хараахан цэцэглээгүй тул зургийг нь оруулсангүй. Харин одоо 2-р сард миний тарих цэцэгнүүд
1. Бодонцог буюу морнинг глори - Энэ цэцэгнээс нилээд хэдэн өнгө тарихаар бэлдлээ Өглүү бүр өнгө өнгөөрөө цэцэглэсэн цэцэг харж урмаа сэргээх бодолтой Цагаан, цэнхэр, ягаан, улаан, хөх гээд нилээд хэдэн өнгө бэлдлээ Гэрээ болон тагтаа чимнэ дээ
2. Гүзээлзгэнэ - Анх удаа гэртээ тарина даа
Гүзээлзэгний үрээ бэлдчихсэн ч гэсэн өнөөдөр гүйц яваад жижиг үрсэлгээ олоод авчихсан Гүзээлзгэнэ илүүдэх биш дээ Миний танидаг охин гүзээлзгэнэ гэртээ тариад жимсээ идээд сууж байна лээ Үнэхээр гоё Харин үрээ хэрхэн тарихаа мэдэхгүй болхоор нет ухахаараа материал оруулнаа
3. Юүлүүргэнэ - хэд хэдэн өнгийн цэцэгтэй үр авсан Тариж үзнэ дээ Өнгөрсөн зун уул нь тариж үзсэн ч туршлага дутаад байхгүй болгосон Одоо дахиад л тариад үзнэ дээ Их эмзэг байрын жижигхээн үртэй юм байна лээ
4. Дильфиниум
Би энэ жил нилээд хэдэн цэцэг таримаар санагдаад байгаа маа Цуглуулаад эхэлсэн үр маань гэвэл эдгээр байна Өшөө бас нэмнээ.
Та хэд маань ч бас үрсэлгээндээ бэлдээд байна уу? Хавар дөхөж байнаа шүү манайхаан Бэлтгэлээ базаагаарай
No comments:
Post a Comment