February 05, 2012

Гүнгоо болон түүний төрлүүд


Кливия (Clivia), ногоон навчит олон наст ургамал бөгөөд Өмнөд Африкаас гаралтай юм. Тод өнгийн цэцэгтэй бөгөөд нэг цэцэгнээс 30 хүртэл цэцэг ч дэлгэрэх боломжтой. Үндэс нь зөөлөн бөгөөд том тул шилжүүлэн суулгахад амархан гэмтэх гээд байдаг.

Төрөл

Кливия Гардена (Clívia gardenii) –45-50 см хүртэл ургадаг. 10-16 цэцэг өвлийн цаг дэлгэрдэг.Цэцэг нь хонхон цэцэг шиг хэлбэртэй.


Кливия киноварная (Clívia miniata), 50 см хүртэл ургадаг бөгөөд 10-20 цэцэг гардаг. 2-р сараас 5-р сарын хооронд цэцэглэдэг.


Кливия прекрасная (Clívia nobilis) – 30 см ургадаг бөгөөд 40-60 цэцэгтэй.

Кливия киноварная

Арчилгаа
Гэрэлтүүлэг

Нарны сарнисан гэрэлд дуртай бөгөөд хангалттай гэрэлгүй нөхцөлд цэцэглэхгүй байх магадлалтай.

Температур
Хамгийн тохиромжтой температур нь  20-25°C, харин 10-р сараас эхлэн 12-14°C газарт байрлуулдаг.

Кливия киноварная

Агаарын чийг
Гүнгоогийн хувьд агаарын чийг нь тийм ч чухал үүрэгтэй биш. Зуны цагт нойтон цэвэр алчуураар навчийг нь арчиж цэвэрлэдэг.

Усалгаа
Зөөлөн усаар усалдаг. Усалгаа хооронд хөрс бага зэрэг хатсан байх шаардлагатай. Амарч байх үед нь усалгааг багасгадаг.

Кливия Гардена

Бордоо
Хавар ба зуны цагт хоёр долоо хоногт нэг удаа борддог.

Амрах үе
Гүнгоогоо жил бүр цэцэглүүлэхийн тулд өвлийн цагт цэцгээ амраадаг. Залуу гүнгоог бол 10 юм уу 11-р сараас эхлэн амраадаг. Цэцгээ амраахын тулд сүүдэрт газарт байрлуулан бордохоо болиод усалгааг багасгана.

Кливия


Кливия

Шилжүүлэн суулгах
Аль болох шилжүүлэн суулгахгүйг хичээгээрэй. Зөвхөн шаардлагатай үед шилжүүлэн суулгах ба тун болгоомжтой хандана уу. Том гүнгоог 2-3 жилд нэг л удаа шилжүүлэн суулгадаг. Үндэс нь зөөлөн, шүүсэрхэг учир амархан гэмтдэг.
Гүнгоог том саванд суулгадаггүй.

Үржүүлэх
Үрээр болон нялх гүнгоог хажуунаас нь салган үржүүлдэг.

Кливия

No comments:

Post a Comment